62 ширхэг загас тээвэрлэж явсан зөрчлийг шалгаж байна

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/772 тоот “Байгалийн голомтот тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/46 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулахаар 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд хяналт шалгалт хийлээ.

         Шалгалтаар Архангай аймгийн нутаг дэвсгэрээс иргэн н.Л нь ….. АРХ улсын дугаартай HYUNDAI маркийн автобусаар 62 ширхэг загас тээвэрлэж явсаныг илрүүлж Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар харъяаллын дагуу БОГУУХХ-т шилжүүлэн ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.

С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хү 2019-09-28 01:49:40
    Наадах чинь тор тавьсан бнаш дээ
  • Зочин 2019-09-27 12:15:03
    Монголын бүх загас Хятадын далай нуур Оросын байгал нуур руу нүүдэллэдэг тэнд хэдэн мянган тонноор нь олборлоод консерв хийгээд Монголд зарна,Монгол хүнд хориот...
  • jnaknf 2019-09-27 05:39:19
    amitan alj mongoo xooxoo boli