Айл ухаж, бурхан хулгайлсан этгээдийг илрүүлэв
 Өвөрхангай аймаг, Хархорин сумын нутаг дэвсгэрт оршин суух иргэний гэрт 08 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 24-нд шилжих шөнө үл таних хоёр хүн нэвтэрчээ. Улмаар хутга тулган 12-15 см өндөртэй алтан шармал “Ямандаг” бурхан, 15-17 см өндөртэй хүрэл “Дамдинчойжоо” бурхныг дээрэмдсэн ноцтой хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг гэмт хэргийг 2- 3 удаагийн ял шийтгэлтэй, шүүхээс онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдож байсан Х, Б, Д нар бүлэглэн үйлдсэн байжээ. Тэд дээрэмдсэн бурхнаа бусдад зарах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч илрүүлэн, алдагдсан бурхдыг бүрэн бүтэн хураан авч хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.


О.Гэрэл
Оллоо.mn 
                             
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.