Тарваганы нойтон тулам тээвэрлэж хот руу оруулж ирэх гэж байсныг илрүүлжээ
Мэргэжлийн хяналтын байцаагчдын хийсэн шалгалтаар Архангай аймгийн иргэн Б нь 2 ширхэг тарваганы нойтон тулам тээвэрлэж хот руу оруулж ирэх гэж байсныг илрүүлжээ. Тэрээр Хьюндай маркийн автобусаар тээвэрлэж Эмээлтийн шалган нэвтрүүлэн товчоогоор оруулж ирэхийг завдсан байна.

Тарваганы тулмыг Зоонозын өвчин судлалын төвд шилжүүлсэн бөгөөд Зөрчлийн хуулийн дагуу үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 

Нийслэлийн Засаг даргын “Байгалийн голомтот тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” тоот захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын тушаалын хэрэгжилтийг хангуулахаар ийнхүү  Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд хяналт шалгалт хийжээ.

Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.