Хүүхэд цонхоор унах гэж байхад нь аварчээ
Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүүхэд хамгаалагч Ч.Орхон өчигдөр /2019.09.25/ ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ цонхоор унах гэж байсан хүүхдийг аварчээ. Тодруулбал, Хан-Уул  дүүргийн гуравдугаар хороонд байрлах 18 дугаар сургуулийн урд талын 53 дугаар байрны дөрвөн давхраас 3-4 насны хүүхэд цонхоор унах гэж байхад нь хүүхэд хамгаалагч Ч.Орхон амийг нь аварч эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн байна.

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдээ гэртээ хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхааруулж байна.


Эх сурвалж: ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТЭС
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шагна 2019-09-26 12:53:08
    Хүний амь аварсан бол Шагнах хэрэгтэй Шудрага журам
  • иргэн 2019-09-26 10:49:50
    хүний амь аварсан байна. шагнах хэрэгтэй.