Ж.Бат-Эрдэнэ гишүүнийх тэрбумын үнэлгээтэй 3 орон сууц, нэг зуслангийн байшинтай
Жилийн өмнө Зам тээвэр, хөгжлийн яаманд хариуцлагагүйн зуд нүүрлэж, сайд Ж.Бат-Эрдэнэ суудлаасаа буусан. Ийнхүү оны төгсгөлд сайдын суудлаасаа буусан тэрбээр 2018 оны ХОМ-ээ хэрхэн бөглөв. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн жилийн орлого 2018 онд огцом буурчээ. Тодруулбал, 2016 онд жилийн 204 сая төгрөг, 2017 онд 65 сая төгрөг, 2018 онд 16 сая төгрөгийн орлого олсон байгаа юм. Харин гэр бүлийн гишүүдийн орлого тогтмол нэмэгдсээр 37 сая төгрөгөөс 923 сая төгрөг хүртэл нэмэгдэж, өнгөрсөн жил 109 төгрөг болон буурчээ. Гишүүнийх гурван нийтийн орон сууц, нэг зуслангийн байшин, нэг гэр, хоёр граж, өвөлжөө хаваржааны нэг газартай. Эдгээр нь нэг тэрбум 186 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Түүний хувьд Toyota Land Cruiser 200, Lexus,GX460 маркийн  215 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр машинтай. 

Мөн ХОМ-тээ 188 сая төгрөгийн малтай, 263 сая төгрөгийн газартай, 209 сая төгрөгийн үнэт эдлэл, 157 сая төгрөгийн хадгаламжтай гэдгээ мэдүүлжээ. Тэрбээр "Наян Тус" ХХК-иас хувь эзэмшдэг.

Түүний ХОМ-ээс анхаарал татаж байгаа зүйл нь эрхэм гишүүн өнгөрсөн 2018 онд аварга 350 сая төгрөгийг хэн нэгэнд зээлдүүлсэн байна. Гэхдээ ямар эх үүсвэрээс энэ мөнгийг бусдад зээлдүүлэв гэдэг нь анхаарал татаж байна. Учир нь гишүүн өнгөрсөн жил 16 сая төгрөгийн орлого олсон. Гэвч 150 сая төгрөгөөр машин худалдан авч 350 сая төгрөгийг бусдад зээлдүүлсэн байгаа юм. 


П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • evropoos 2019-09-26 19:47:41
    Teneg setguulch uhaantai maldaa hariutslaga tootsooch
    193.91.98.156
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-09-26 09:23:05
    Наймаа хийдэг гэж энэ сайдлын талаар ер дуулаагүй. Ер нь гишүүдийг болон хөрөнгөжсөн томчуудыг яс хорьж байгаад шалгавал амиа хорлох байхдаа.
    202.9.43.55
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-09-26 08:40:04
    "Аварга "Наян Тус" ХХК-иас хувь эзэмшдэг." гэж Б.Бат-эрдэнэ аваргатай хольж бичээд байгаа юм биш үү сэтгүүлч ээ
    202.72.244.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-09-26 06:24:38
    Хүн хөлдөлмөрлөж олоогүй болхоор л энэ түүнээс бус 5 хүнтэй оймс нэхэх цех барисан бол өөр шүү тэгээд тэр үнэтэй хаусанд олон үеэрээ амьдрах баталгаатай юу
    202.9.43.138
    Мэдэгдсэн Хариулах
  • z 2019-09-26 05:06:57
    baij l baig l dee yahav dee. sain hudulmurlusun l hvn baigaa biz.
    49.0.212.96
    Мэдэгдсэн Хариулах
  • Багш 2019-09-26 04:58:22
    Хурдан УИХ гишүүн болио
    202.126.88.49
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-09-26 04:36:25
    пгоо чамайг боогоод ухчихсэн гэж бодсон байж л бна уу
    203.91.115.39
    Мэдэгдсэн Хариулах