“Өсвөрийн Мон­гол шатарчин 9999” тэмцээний шигшээ тоглолтууд эхэллээ
Отгонтэнгэр хайрхан, Богд Очирваань уулаар овоглосон Завхан аймагт  “Өсвөрийн Мон­гол шатарчин 9999” тэмцээн 3 дахь өдрөө  амжилттай үргэлжилж байна. Монголд төдийгүй дэлхийд анх удаа зохиогдож байгаа энэхүү тэмцээнд оролцогч 9999  өсвөрийн шатарчин нэгэн зэрэг оюун ухаанаа сорьж байгаагаараа онцлог юм.

Тэмцээний хэсгийн тоглолтууд 20-21-ны өдрүүдэд Завхан аймгийн 24 сумдад нэгэн  зэрэг явагдаж, ялагчид тодрон шигшээ тоглолтонд оролцохоор Улиастай хотноо цуглараад байна. Сумдаасаа шалгарсан 1240 орчим шатарчид 23,24-нд явагдах шилдэгийн шилдэг шалгаруулах тоглолтонд оролцох юм. 

Шилдэгийн шилдэг тоглолтонд оролцох шатарчдыг насны ангилалаар нь авч үзвэл 7 насны 241, 8-9 насны 254, 10-12 насны 249, 13-15 насны 280, 16-18 насны 213 шатарчид байгаа юм. Харин хүн амынхаа тооноос шалтгаалан хамгийн олон шатарчин илгээсэн сумаар Улиастай хот, Их уул, тосонцэнгэл, Баянтэс сумдууд байна.

Зав­хан нутгийн оюунлаг ба­га­чуудын тэмцээнийг со­нирхохоор Олон улсын шатрын хол­бооны Ерөнхийлөгч Кир­сан Илюмжинов, Хөдөлмөрийн сайдын хамтаар өнөөдөр Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Баянтэс суманд ажиллаж байгаа юм.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ttt 2014-09-23 10:13:55
    Shigsheed uldsen huuhduudiin ner bna uu adminaa setguulchee
    202.61.97.100
    Мэдэгдсэн Хариулах