Г.Батзаяа:Миний чадах зүйл гэвэл химийн эмчилгээгээ хийлгэж байхдаа тэмдэглэл хөтлөх
Гандөшийн Батзаяа нь цусны хорт хавдараар хүнд өвчилжээ. Урлагийн төлөө цохилох зүрхтэй, өсөх ирээдүйтэй 28-хан настай залууд туслах хандивын аяныг эхлүүлсэн байгаа.

Одоо тэрбээр Бээжин хотын “HEBEI YANDA LU DAOPEI HOSPITALEBEI YANDA LU DAOPEI HOSPITAL”-д хэвтэн эмчлүүлж байгаа хорт хавдрын тархалт нь 80 хувьтай байгаа юм.

Тиймээс “Чөмөг шилжүүлэн суулгах мэс засал” яаралтай хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд хагалгаа, эмчилгээний зардал нь 650 сая төгрөг болох юм.

Тэрбээр хандивын данс нээж элэг нэгт монголчуудаасаа хандив гуйж эхэлсэн байгаа юм. Хүсэл мөрөөдлөө бүтээх амьдралыг түүнд бэлэглээч хүмүүсээ.

Тэрбээр эмчилгээгээ хийлгэж байх хугацаанд тэмдэглэл хөтөлж байна.

“Ээжийгээ эхэр татан уйлахыг хараад би ч гэсэн дагаад асгарсан, тэгээд удалгүй эвлэрсэн юм нэгэнт л ийм хариу сонссон учир... Даваад гарахаар шийдсэн”

Тэмдэглэл дугаар 2:

1 дүгээр эмнэлэгээс ажил ороход 10 минут л шаардагдана тэр өдөр бороотой өдөр байсан.

Намайг анх ажилд ороод долоо ч хоноогүй байхад “Вийка” гээд гадаад нэртэй хэрнээ Монгол залуу ажилд орсон юм.
Ер нь хааяа муухай ааштай. “NEXT TOP MODEL 2” шоу ны зураг авалтын үеэр нэг өвөр Монгол охин ухаан алдаад байсандаа тэр дугаарын уригдаж ирсэн гэрэл зурагчин "Би ч Вийкаг загнаад ухаан алдуулсан байх гэж хардаад байдаг юм". “George Armani” -гийн хөргийг татаад, загварын “collection”-ыхон зургийг аваад гадна дотны 1000 зурагчнаас ганцаараа шагнуулсан гэж бодохоор мундаг нөхөр л дөө.

Ажил дээр энэ залуутай өдөр шөнөгүй зурганд явж баруун тийшээ харсан ч, зүүн тийшээ ч харсан нүдэнд харагддаг болоод нөхөрлөөд заримдаа санаад, заримдаа бүүр уйддаг болоод эхэлцэн байсан юм.

Ажлын бусад хүмүүсээс түрүүлээд намайг эмнэлэгт үзүүлсэн хариу нь муу байж мэднэ гэсэн мэдээг сонсчихсон байсан ганц хүн нь "За чи хорт хавдартай бол би нээрээ яая даа гээд л үглээд байсан юм. Мэдээж би хорт хавдартай гэдэг хариугаа сонссоны дараа шууд ажил руугаа явсан, ажлаа хүлээлгэж өгөх хэрэгтэй гэж бодоод үнэхээр хамт олондоо дасчихсан, ажилдаа хорогдож байсан ч гэсэн эрүүл мэнд гэсэн сонголтоо хийх хэрэгтэй байсан юм. Өрөөндөө ороод сандал дээрээ сууж байсан Вийка ирээд нуруун дээр дараад яасан андаа? гэхээр нь цусны хорт хавдар гэсэн чинь миний нүд рүү хэсэг ширтээд үнэн гэдгийг ойлгосон уу. Царайн хувьс хийснээ гарч салхилах уу гэлээ.

Гадаа бороо шаагисаар л. Би “Central tower”-ын нөмөрт алхаж байхад Вийка урд гарчихаад бороонд нороод араас нь харсан инээд хүрээд болдоггүй нөгөө “бороо ороосой яагаад гэвэл намайг уйлж байгааг хэн ч анзаарахгүй” гэдэг эмо үг санаанд ороод инээмсэглээд араас нь өнөөдөр ч "Бороон дунд уйлаад алхаж баймаар өдөр байна даа" гээд тоглоом болгоод хэлтэл "Чи муу юу гээд байгаан" гээд нулимс нь асгарчихсан надруу харсан аль түрүүнээс л хойш урд гараад бороонд алхахдаа уйлаад л алхаад явсан юм билээ, тэгээд эргэж хараад алхахад нь би араас нь дагаад бас уйлаад алхсан “Central tower”-ын зүүн талын сааданд бид хоёр юу ч ярилгүй бороон дунд уйлж зогссон түүний нүднээс намайг өрөвдөхөөс илүү зүйл мэдрэгдсэн миний ирээдүйн төлөө санаа зовж байсан нь илэрхий байсан.

Энэ мөчийг би хэзээ ч мартахгүй нөхөрлөл гэдэг үгээр хэлхээс илүү гүн гүнзгий зүйл гэдгийг надад мэдрүүлсэн юм...
Бас нээрээ,
Өнөөдөр ч гэсэн миний төлөө багын найзууд, нэг ангийнхан, хамт олон, анд нөхөд бүгд нийлээд баг болчихсон өдөр шөнөгүй бэлдэж постер, бичлэгээс эхлээд том аян хүртэл өрнүүлэхээр зүтгэж байгааг сонсоод зүгээр л хэлэх үг олдохгүй байна. Миний чадах зүйл гэвэл химийн эмчилгээгээ хийлгэж байхдаа ингээд тэмдэглэл хөтлөх, Тэгэхдээ та нартаа хэлэх үг зөндөө байгаа ч хэлмээргүй байна харин харуулмаар байна, эрүүл болчихоод инээгээд уулзана.
Хамтдаа мөрөөдлийнхөө төлөө нэг нэгэндээ үргэлж дэм болоод нөхөрлөл үргэлжлэнэ” гэжээ.

Ингээд цусны хорт хавдартай залууд туслахыг хүсч байвал та #SaveZaya #FuckCancer #ShitHappens гэж бичээд
 
Хандивын данс Хаанбанк: 5035247726 Батзаяа
Голомтбанк: 2015129245 Батзаяа
Худалдаа хөгжлийн банк: 465004868 дансанд хандив өргөөрөй.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bb 2019-09-29 00:32:19
    Муухай ааштай ч саак найз бдаг Эдгэрээд инээгнэд бороонд алхаарахй дүү минь #savezaya
    202.9.42.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Гэгээ 2019-09-29 00:26:37
    Босоод ирээрэй хүү минь. Чадах чинээгээрээ туслая
    64.119.22.202
    Мэдэгдсэн Хариулах
  • Dulguunchuud uguuchee 2019-09-26 06:46:16
    1.5 terbum handiv tsugluulchaad or tas alga bolson Dulguunchuud iimerhuu humuust uguuchee. Nehel hatuutai handiv shuu!!! Etseg eh ni ichih bulchirhai bnuu?
    202.131.246.42
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2019-09-27 00:26:25
      Chi yasan ichseggui amitan be? Yag tsagaa tulahad chi 1000 tugrug ch uguugui bgaa daa. Cham shig iim teneg amitan ard tumnii ner barikhgui. Mongolchuud cham shi...
      66.181.161.60
      Мэдэгдсэн Хариулах
  • Отгоо 2019-09-26 05:36:06
    Монголчууд маань ямар их хавдар тусаж байнаа, эрүүл мэндийн даатгал төлөөд л байдаг.
    103.14.37.4
    Мэдэгдсэн Хариулах
    • Ганбаа 2019-09-26 06:42:15
      Дээгүүрээ дандаа хувийнхаа карм руу хийгээд л ард түмэн нь цугларсан даатгалын мөнгөө (тэрийг нь луйвардаад идчихсэн)АШИГЛАХ ЭРХГҮЙ ЙИМ л бна даа
      202.179.27.3
      Мэдэгдсэн Хариулах