Ухаалаг зурагтыг хэрхэн сонгох вэ?
Хүмүүс өнгө дүрс нь тод гарч байвал энэ нь сайн зурагт юм байна гэсэн ойлголттойгоор зурагтаа сонгон авдаг. Таны бодож байгаа зөв. Сайн зурагт мэдээж тод гарах ёстой. Гэхдээ одоо таны зайлшгүй бодолцож үзэх 4 шаардлага байдаг.



-          Худалдан авах зурагт хэд инч байх вэ?


Сүүлийн үед хүмүүс том инчтэй зурагт их сонирхох болсон. Зурагт үйлдвэрлэгч компаниуд ч гэсэн 32 оос дээш инчийн зурагт үйлдэврлэдэг. Зурагтний дэлгэцийн хэмжээ 32”, 38”, 40”, 42”, 46”, 48”, 50”, 55”, 60”,…78” хүртэл байдаг. Та эдгээрээс сонголт хийхдээ гэрийнхээ зурагт тавих өрөөний зай талбайг бодолцож хэмжээгээ зөв сонгоорой, Том инчтэй зурагт бүр бүх айлд тохирохгүй.



-          Таны зурагт аль үйлдвэрийнх вэ?

Зурагт гэдэг хэрэглээ учраас хэзээ нэгэн өдөр эвдрэл гэмтэл гарна. Харин тэр үед таны зурагт үйлдвэрлэгдэхээ больсон гэсэн шалтгаанаар эсвэл бусад шалтгаанаар сэлбэг нь олдохгүй байвал яах вэ? Тиймээс салбартаа тэргүүлэгч брэндийг сонго эсвэл шинэ загварын зурагтийг сонгоорой. Жишээ нь, Samsung, Sharp, Haier, Skyworth гэх мэт дэлхийн шилдэг брэндийн зурагтууд таны итгэлийг хэзээ ч алдахгүй.
 
-          Ухаалаг зурагт уу, энгийн зурагт уу?

Зурагт үйлдвэрлэдэг аль ч компани одоо ухаалаг зурагт үйлдвэрлэдэг болсон. Интернэтийн үсрэнгүй хөгжилтэй өнөө үед ухаалаг бус зурагт таны хэрэгцээ шаардлагыг төдийлөн хангахгүй. Одоо айл болгон IP кабельтай болсон боловч зурагтаараа интернэт орох таны амьдралыг асар их хөнгөвчилнө. Хүүхдүүд ч гэсэн утас, таблетаас холдвол танд амар биш гэж үү. Ухаалаг зурагт интернэтэд холбогдох боломжтой учраас энгийн зурагтаас маш олон давуу талтай, илүү олон сонголттой, илүү хялбар, илүү хяналттай гэсэн үг. Дуусашгүй кино болон нэвтрүүлгүүд, дээрээс нь нэмээд интернэтийн супер хүч. Тоо томшгүй олон контент таныг хүлээж байна. Мөн ухаалаг зурагтуудад үйлдвэрээсээ вэб хөтөч суулгачихсан байдаг болсон тул компьютер, утас, таблет болон бусад нэмэлт төхөөрөмжгүйгээр интернэтэд холбогдох боломжтой гэсэн үг юм.
 


-          Борлуулалтын дараах үйлчилгээ?

Борлуулалтын дараах үйлчилгээ гэдэг бол цахилгаан бараа авах гэж байгаа хүн бүрийн хувьд зайлшгүй шалгах ёстой зүйлсийн нэг.  Тухайн байгууллага баталгаат засварын төвтэй эсэх, баталгаат хугацаандаа эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэж өгөхийг заавал тодруулаарай.

Яг одоо PC mall төв салбаруудад ухаалаг зурагтын хямдралтай худалдаа явагдаж байна. Samsung, Sharp, Haier, Skyworth брэндийн зурагт худалдан авбал хуй салхины хүчтэй Tornado тоос сорогч болон холигчийг бэлэглэнэ.  Манай худалдааны зөвлөхүүд таньд сонголт хийхэд тань туслах зөвлөгөө өгөх болно. Мөн манайх өөрийн гэсэн засварын төвтэй тул танд хэрэгтэй сервис үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх болно. 


 
 www.pcmall.mn - онлайн дэлгүүр – Хүргэлт үнэгүй, 3%-ийн хөнгөлөлттэй.
 75753535, 95953535, 93353535 - оператортой холбогдох
Хямдралын хугацаа богино тул та бүхэн яараарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг та доорх холбоосоор ороод аваарай.
https://pc-mall.mn/category/show/categoryId/1495
Бусдад түгээх
  • gplus