М.Анхцэцэг ДАШТ-ий хошой хүрэл медальтан боллоо
Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ Тайланд улсын Паттая хотод үргэлжилж байна. Манай улсаас Үндэсний шигшээ багийн 5 тамирчин энэхүү тэмцээнд оролцож байгаа юм.
 
Тэгвэл өчигдөр ДАШТ-ээс ОУХМ М.Анхцэцэг хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 81 кг-д өрсөлдсөн М.Анхцэцэг  огцом өргөлтөөр 110 кг өргөн, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Мөн түлхэлттэй өргөлтөөр 127 кг өргөсөн нь мөн л дээд амжилт болж байна. Ингэснээр М.Анхцэцэг нэг дор Монгол улсын гурван дээд амжилтыг тогтоолоо.
 
М.Анхцэцэгийн хувьд өмнө нь 2017 онд АНУ-ын Анахайм хотод болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-09-26 03:44:17
    сурвалжлагч нус шиг мэдээ бичих юм даа.Гутаачихлаа.Биеийн тамир,спортын талаар юү мэддэггүй,мэдрэмжгүй.
  • иргэн 2019-09-26 01:14:36
    сайхан мэдээг унэхээр муу бичжээ мэдээ бичиж унэн чадахгуй юм аа бичиж байгаа юмаа уншиж байл даа эсвэл байнга согтуу байдаг юм уу эсвэл мэдрэл муутай юм уу
  • иргэн 2019-09-26 01:12:16
    баяр хургэе сайхан мэдээ бна унэхээр хайр хурмээр охин шуу харин пгоо мал мэдээ бичиж чадахгуй амьсгаа юмаа нэг егуулбэрт нэг угийг хэд ч бичив монголын хурэл ч...