“Алтай таван богд” ууланд авиралт хийсэн америк иргэн олдоогүй байна
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Алтай Таванбогдод авиралт хийхээр явсан АНУ-ын  харьяат 40 настай  уулчин  сураггүй алга болсноос хойш долоо хонож байна.  

Түүнийг  энэ сарын 18-ны өдөр сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн учир эрлийн ажиллагааг эхлүүлжээ. Өнөөдрийг хүртэл эрэн хайх ажиллагаа явагдаж байна.

Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Анхбаяр “Он гарснаас хойш Баян-Өлгий аймгийн нутагт гаднын иргэн алга болсон хоёр дахь тохиолдол нь АНУ-ын харьяат иргэн болж байна.  Тус иргэнийг амьд мэнд байгаа эсэх тал дээр ямар нэгэн урьдчилсан таамаг хэлэх боломжгүй. Өмнө нь Цамбагаравт гадны иргэн ууланд авиралт хийж байгаад бусдаасаа хоцорч төөрсөн байсныг эсэн мэнд олсон” гэлээ.

АНУ-ын харьяат иргэн П нь Баян-Өлгийд үйл ажиллагаа явуулдаг “Алтай тур” компанид бүртгүүлээгүй байжээ. Гэхдээ тухайн үед тус компанийн жуулчны машинд дайгдаж явсан байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-09-26 01:36:30
    Эсэн мэнд олдоосой
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-09-25 12:19:00
    Oloochee, uhleesh dee
    66.181.161.107
    Мэдэгдсэн Хариулах