Шилдэг хаалгачид ''Алтан бөмбөг'' өгнө
"Франц хөлбөмбөг" сэтгүүлээс ЗХУ-ын домогт хаалгач Лев Яшины нэрэмжит шагналыг бий болгосон байна. Энэ шагналыг хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг хаалгачид олгох ажээ. Шагналд нэр дэвшигчдийг ирэх сарын 21-нд зарлана. Харин шагнал гардуулах ёслолыг Парист арванхоёрдугаар сарын 2-нд хийнэ. Энэ үеэр алтан бөмбөг, "Копа" цомыг гардуулах аж.

Шагналыг санаачилсан сэтгүүлийн эрхлэгч Паскаль Ферре "Алтан хөлбөмбөгийн олон улсын тангараг өргөсөн мэргэжилтнүүд сонгогдсон хаалгачид энэ шагналыг өгнө" гэв. Мөн Дев Яшины нэрэмжит энэ шагнал нь хаалгач нарын хувьд нэг төрлийн урамшуулал болно гэж ярьжээ. Энэ сэтгүүл нь өмнө нь жил бүр дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд гардуулдаг "Алтан бөмбөг" цомыг бий болгосон юм. Мөн 21 нас хүрээгүй шилдэг хөлбөмбөгчинд олгодог "Копа" цомыг санаачилсан ажээ. Харин Лев Яшин нь "Алтан бөмбөг" шагнал бий болсноос хойш энэ шагналыг авсан цорын ганц хаалгач юм байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.