Дунд ангийн сурагчдын дунд “Миний анхны робот-5” уралдаан боллоо
Хүүхэд багачуудыг инженерийн боловсрол, практик мэдлэгт багаас нь суралцуулж, бүтээлч иргэн болгох зорилготой “Миний анхны робот-5” уралдааныг зохион байгуулжээ.

Тус тэмцээнийг Японы Үндэсний технологийн хүрээлэнгийн дэмжлэгээр Монгол дахь төлөөлөгчийн газар болон ШУТИС-ийн дэргэдэх Коосэн Технологийн Коллеж, Монгол Коосэн Технологийн Коллеж, Шинэ Монгол Коосэн Технологийн Коллеж хамтран тав дахь удаагаа зохион байгуулж байна.

Энэ удаа  нийслэлийн 30 орчим ерөнхий боловсролын сургуулийн 180 гаруй дунд ангийн сурагч хамрагджээ.
Сурагчид эхлээд “Түгжрэл ба технологи” сэдэвт 250 үгтэй эссэ ирүүлсэн байна. Үүнээс   30 сурагчийг нь шалгаруулж, тэмцээнд оролцсон. Зохион байгуулагчдын зүгээс   хүүхдүүдэд бүтээлч сэтгэлгээтэй, технологид дуртай байх гэсэн гол шалгуурыг тавьдаг байна.

“Миний анхны робот-5” уралдаан Мэдээллийн технологийн үндэсний паркт болж, өөрсдийнхөө хийсэн роботыг угсарсан. Энэ жилийн тэмцээний сэдэв нь хотод тулгамдаж буй түгжрэлийн асуудлыг хэрхэн шийдэх, дэвшилтэд санааг хүүхдүүд гаргах зорилготой байлаа.

Сурагчид Япон Улсын нийтийн тээврийн үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа автомат үйлдлийн системтэй Sky Way тусгай замын автобусны талаарх онолын сургалт, Sky Way автобусны модель угсран туршилт хийсэн юм. Хүүхдүүдийн хийсэн бүтээлтэй танилцахаар олон зочид төлөөлөгчид ирсэн байсан.

Оролцогч хүүхдүүдэд робот угсрах техникийн зөвлөгөө өгч, чиглүүлэн явуулахаар Японы Мияаконожо Технологийн коллежийн багш Цүура Ёоичи хүрэлцэн ирсэн байна.

Мөн Үндэсний “ABU Робокон-2019” тэмцээнд оролцсон Монгол дахь гурван Коосэн Технологийн Коллежийн “Моко”, “New Robo”, “Ган Робот” багийнхан оролцогч хүүхдүүдэд үзүүлбэр үзүүлэн, мөн сурагчдад туршиж үзэх боломж олгосон юм.  





О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.