Дарханы зам ирэх 11 дүгээр сард ашиглалтад орж амжихгүй  гэв
Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн залуучуудын байгууллагууд, иргэдийн төлөөлөл өнөөдөр Дарханы замын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Дархан-Уул аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Ж.Ганболд "2019 оны зургаадугаар сарын 1-ний өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дарханы зам дээр очоод тууз хайчлаад, замын ажил албан ёсоор эхэлж байгааг зарлаад явсан.

Ингээд салбарын сайд нь удаа дараа энэ зам ирэх 11 дүгээр сард ашиглалтад орно хэмээн мэдэгдсээр байгаа ч орон нутгийн иргэдийн хувьд итгэхгүй байна. Бодит байдал дээр замын ажил наймдугаар сарын дундаас эхэлсэн гэж хэлж болно. Байнга зорчиж байгаа орон нутгийн иргэдийн хувьд маш тайван, хүлцэнгүй хандсаар өдийг хүрсэн ч энэ ажилд хэн хяналт тавьж байна вэ, санхүүжилт нь яг шийдэгдсэн юм уу гэдэг нь эргэлзээтэй байсаар байгаа.

Замын зарим хэсгийг өнөөдрийг хүртэл хуулаагүй хэр нь сайд нь "Дарханы зам арваннэгдүгээр сард ашиглалтад орно" гэж хэлээд байж байна. Байнга зорчиж байгаа бидний хувьд энэ зам арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад орох боломжгүй гэж харж байгаа. Тиймээс дээр дурдсан тодорхойгүй зүйлсийг тодруулахаар өнөөдрөөс холбогдох байгууллагуудад нь хандаж байна" гэлээ.

Тиймээс эдгээр асуудлыг нэгтгэн төр засагт хүргэхээр “Дарханы зам засвар иргэдийн хяналт” фэйсбүүк группийг нээжээ.

Замын нөхцөл байдлын талаарх зургаар ирэх сарын 15-нд Д.Сүхбаатарын талбайд үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-09-30 06:20:34
    Замаа сайн л барь, залуучуудын холбоо бол илүү шүү,
    59.153.115.191
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-09-25 10:28:25
    mash zøv bn aa, demjij bn
    31.45.6.128
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-09-25 06:42:18
    сайд нь өөрөө зам гудас болж нөхөх гээгүй юм бол хятадуудад тендер өгсөн хүмүүсээ цаазлаад ажилыг түргэлүүл
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-09-24 08:30:26
    сэлмээр толгойгоо цавчуулах гээгуй бол 11 сард дуусгах байлгуйдээ дуусаагуй байсан ч тууз хайчлаад хулээгээд авчих байхаа замын цагдаагийн гуур дуусаагуй л бна
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах