''Дүнжингарав'' худалдааны төвийн түрээслэгчид төрөөр хамгаалуулахыг хүслээ
“Дүнжингарав” худалдааны төвийн түрээслэгчдийн холбооноос түрээсийн төлбөр нэмэгдсэнтэй холбоотойгоор ТУЗ-ийн гишүүд болон Хотын захиргаанд хандаж өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. 

Тус захын нэг ам.метр талбайг 82500 төгрөгөөр түрээсэлж байсан бол 167-200 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр болсон учир түрээслэгчид эсэргүүцлээ илэрхийлж буй энэ юм. 

Энэ талаар “Дүнжингарав” худалдааны төвийг түрээслэгч иргэн “Дүнжингарав худалдааны төвийн ТУЗ-ийн дарга нараас 450 мянга байсан түрээсийн төлбөр 995 мянган төгрөг болсон гэсэн гэрээг ирүүлсэн.

Шууд гэрээ байгуулвал 995 мянга харин энэ сарын 25-аас ирэх сарын 05-ны дотор гэрээ байгуулвал нэг сая 200 мянган төгрөг, энэ хугацаанаас хойш гэрээ байгуулвал нэг сая 500 мянган төгрөг гэж заасан байсан.

Мөн цаашид үйл ажиллагаагаа явуулах хүмүүс шинээр гэрээ байгуул гэсэн юм. Ийм шахаж тулгасан, албадан гаргах үйл ажиллагааг хийж байна. Энэ тал дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг анхаарна уу гэж хүсмээр байна.

Та дарамт шахалт, заналхийлэл ирж байгаа бол та бүхэн төрийн хамгаалалтад байгаа шүү. Төр томилсон хүнээ хамгаалах эрхтэй. Бид бизнесийн салбарын шарилжийг зулгаах гэж ирснээс зүлгийг нь зулгаах гэж ирээгүй. Хэрэв баялаг бүтээж буй иргэний бизнесийг ханаж цадталаа баяжсан олигархууд булааж байгаа бол төр тэмцэнэ гэж мэдэгдэж байсан. Тэгвэл төр үндсэн үүргээ биелүүлж иргэдийнхээ дуу хоолойг сонсооч гэж хүсмээр байна” гэлээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгол 2019-09-25 13:22:04
    Хятадтай нийлсэн ЭНЭ НАРАНХҮҮ арай л дэндэж байна даа.Ханах цадах гэж үгүй бололтой. Дээд тэнгэр харж байгааг мэддэггүй л МАЛ наасаа тэнэг новш юм байна даа
  • ннн 2019-09-25 02:09:03
    Бүгдээрээ гараад л явчихаач, хоосон хөндий байшингаар юу хийхэв, түрээс нь бууж л таараа.
  • зочин 2019-09-24 10:32:08
    ганц зах бүү хэл яаж ч чадахгүй сул үлбэгэр засаг төрд дийлдэх газар байхгүй гадна талын гар дээрхи худалдаачдыг дийлж магад.
  • иргэн 2019-09-24 08:33:25
    наранхууг монголын тер мэдэхгуй хятадад газар зарж баяжсан урвагчийг мэддэг дарга нар нь бээжинд байгаа тэнд л гомдолоо гаргаж дээ