Эхнэрээ 10 жил хүчирхийлсэн прокурор ажлаасаа халагдаад удаж байгаа гэв
Өчигдөр нэгэн телевизийн мэдээгээр прокурор нөхөр нь эхнэрээ 10 жил хүчирхийлж, улмаар хуулийн байгууллагад мэдэгдэхгүй, нууж явдаг байсан тухай мэдээ гарсан билээ.

Эхнэртээ эхний үед согтуугаар гар хүрдэг байсан бол сүүлдээ шалтгаангүйгээр хардаж, зодох нь ихэссэн бөгөөд бүсгүй үр хүүхдээ болон нөхрийнхөө нэр хүндийг бодоод өнөөдрийг хүртэл нэг ч удаа цагдаагийн байгууллагад хандаж үзээгүй гэнэ.

Харин сүүлийн удаа зодох үед нь хүн орж ирсэн бөгөөд нөхөр нь “манай эхнэр эд зүйлээ шидэлсэн, хашгичсан” хэмээн аргалаад гаргасан ч гараад явсных нь дараа толгойгоор нь хана мөргүүлжээ.

Ингээд өөрийгөө хамгаалахын тулд нөхрийнхөө аминд хүрэх, эсвэл өөрөө ч алуулж мэдэх эрсдэл бий болсон учраас бүсгүй анх удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч, хүчирхийлэгчийг олонд илчилсэн байна.

Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд сэжигтэн этгээд болох нөхөр нь “Цагдаад хэлчихвэл би чамайг амиа хорлосон болгоод алчихаж чадна шүү” гэх мэтээр сүрдүүлсэн байна.

Харин сэжигтэн этгээд “Би байнга хүчирхийлэл үйлдээгүй. Бид гурван хүүхэд өсгөчихлөө. Наадах чинь өөрөө нууц амрагтай учраас зоддог”  хэмээн мэдүүлжээ.

Тэгвэл энэ хүчирхийлэгч прокурор гэх нөхрийн талаар албан эх сурвалжаас тодруулахад “Прокурорын байгууллагад ажилладаггүй, ажлаасаа халагдаад удаж байгаа” гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-09-25 19:09:12
    Neriig ni il bolgood shivshig bolgoh heregtei. Ehneree daeamtlaad surchihsan novshiig ehner ni buur gomdol gargaad shorond hiihgui yavaa.
    73.50.120.83
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-09-25 13:31:31
    Prokuroriinhon neree hurdan tseverleh argaa oloh yumaa neeree
    66.181.161.18
    Мэдэгдсэн Хариулах
    • ЗОЧИН 2019-09-26 06:33:26
      Бүх лрокурорынхныг тэгэж хэлж болохгүй шд.ажлаа шударгаар хийгээд амьдраад явж байгаа хүмүүс ганц нэг тэнэг юмны үйлдлээс болж чичлүүлэх болж байна уу
      202.179.31.56
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-09-25 11:22:55
    Нэрийг нь ил болго.даварсан новш бэ.
    66.181.161.7
    Мэдэгдсэн Хариулах
  • erka 2019-09-25 05:23:44
    odoo ner toroo ashiglaj bgaad yalgui uldene l dee onoogiin niigemiin dur torh
    64.119.19.23
    Мэдэгдсэн Хариулах
  • нэгэн ээж 2019-09-25 05:18:21
    Энэ нь нүгэлт адгуус байна даа. Ялын дээд хэмжээ өг.
    202.131.225.197
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-09-25 00:44:26
    муусайн прокурор цагдаагийн новшнууд хүн дарамтлаад сурчихсан бдагийн, бууж өгч болохгүй
    202.70.46.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Egch 2019-09-24 23:11:55
    Zailuul ur huuhduudee bodool tesdeg bsan bhdaa aimaariin. Huulich hun iim hereg hiiheer busad ni yanaa
    202.9.43.158
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-09-24 08:36:35
    erguu mal shorondoo suuval taarna
    43.228.130.224
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-09-24 07:48:10
    Иймэрхүү нөхөртэй эхнэрүүдэд уриалж байна. Бүү нуу, дор нь илчилж олны өмнө хууль нэрээр халхавч хийсэн энэ мэтийн адгуусан төрлийг хуулийн арга хэмжээг дээд ав...
    202.131.225.197
    Мэдэгдсэн Хариулах