Авлигын олон улсын хуралд оролцож байгаа хамгийн бяцхан “оролцогч”
Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний VI бүгд хурал Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Ази, Номхон далайн бүс нутагт эрүүгийн хэргийн асуудлаар байгууллага хооронд мэдээлэл шуурхай солилцох, хууль бус хөрөнгийг буцаах чиг үүрэгтэй “АРИН-АП” хэмээх сүлжээг анх БНСУ-ын Прокурорын дээд газрын санаачилгаар 2013 онд байгуулжээ. Одоогоор сүлжээний гишүүнээр 24 улс, ажиглагчаар олон улсын 9 байгууллага нэгдээд байна.
 
Манай улс АРИН-АП сүлжээг ашиглан БНСУ-ын Прокурорын дээд газартай хамтран Монгол Улсад орж ирсэн хууль бус хөрөнгө оруулалтыг илрүүлэн, эх оронд нь буцааж байжээ.
 
Мөн Монгол Улсаас олдсон үлэг гүрвэлийн ясыг БНСУ-аар дамжуулан хууль бусаар хил давуулах гэсэн гэмт үйлдлийг илрүүлэн, эх орондоо авч ирсэн зэрэг туршлагатай орон юм. Тиймээс Монгол Улс тус сүлжээний 2019 оны даргалагч улсаар ажиллаж байгаа юм.
 
Тэгвэл олон улсын хурлын хамгийн бяцхан "оролцогч" 1 настай тайланд хүү ээж аавынхаа хамт иржээ. Ээж Сирирут Вивек нь "Хөрөнгө буцаасан хэрэг" илтгэл тавин хэлэлцүүлсэн байна.

Харин хүүгийн аав Нутапон нь цагдаагийн дэд хурандаа, ээж нь Мөнгө угаах газрын ахлах мөрдөн байцаагч ажээ.
 
Олон улсын хурал, сургалтад оролцох далимаар гэр бүлээрээ Монголд очиж, хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр төлөвлөжээ.

“Улаанбаатар төсөөлснөөс маш өөр юм байна. Хөгжил сайтай, цаг агаар дулаахан байна" гэж ярьжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.