“Дураараа биш дүрмээрээ” аяныг зохион байгуулна
ЦЕГ, ТЦА-наас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга бат хариуцлагыг дээшлүүлэх зорилготой “Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх "Дураараа биш дүрмээрээ" аяны гол зорилго нь осол гарсны дараа биш осол гарахаас өмнө урьдчилан сэргийлэхэд чиглэж байгаа гэдгийг мэдээлэл хийсэн албаныхан онцлов.

Жолооч нар:

-Согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх,

-Хурд хэтрүүлэхгүй байх,

-Хамгаалах бүсээ зүүж хэвших,

Дээрх гурван асуудалд анхаарал хандуулах юм бол зам тээврийн ослыг 50 хувь бууруулах боломжтой гэдгийг албаныхан анхааруулж байна.

Энэ оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд сая гаруй зам тээврийн осол бүртгэгджээ. Үүний 72 хувь нь нийслэлд 27 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Тиймээс замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар бие биендээ хүндэтгэлтэй хандах, дүрмээрээ зорчиж, замын хөдөлгөөний дүрмээ сахин биелүүлэх шаардлагатай. Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэл 38 хувиар буурна гэдгээ албаны хүмүүс хэлэв.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат "Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр ослын тохиолдол жил бүр ихэсч байна. Сүүлийн 3 жил /2016-2018/-д хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4539 бүртгэгдэж, 3380 хүн гэмтэж, 1548 хүний амь нас хохирсоноос 150 нь насанд хүрээгүй хүүхэд байна.

Тэгвэл энэ удаа  зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцогч нарын сөрөг хандлагыг өөрчлөх, соёл төлөвшүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Зам тээвэр хөгжлийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар хамтран “Дураараа биш ээ дүрмээрээ” соён гэгээрүүлэх нэгдсэн арга хэмжээг ирэх аравдугаар, арваннэгдүгээр сард зохион байгуулна" гэв.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Алтангэрэл 2019-09-24 07:46:03
    1. Автобусны эгнээгээр явсан машинуудыг өндөр дүнгээр торгоод торгуулийн мөнгийг автобусны яндангийн утааг багасгахад зарцуулах
  • "ЯАРААД ЯАХАВ ДЭЭ" ямар үр дүнтэй байсан 2019-09-24 05:43:10
    "ЯАРААД ЯАХАВ ДЭЭ" ямар үр дүнтэй байсан бэ?