Б.Баттөмөр гишүүний гэр бүлийн орлого 28 дахин нэмэгджээ
Гааль татварын газарт багагүй хугацааг илээсэн нэгэн бол УИХ-ын гишүүн Б.Баттөмөр. Төрийн албанд зүтгэсэн намтар арвин ч хувийн хэд хэдэн бизнестэй, энэ хэрээрээ хурааж хуримтлуулсан зүйл ихтэй нэгэн юм. 

Б.Баттөмөр гишүүний хувьд жилийн 350 сая төгрөгийн орлоготой. Сүүлийн дөрвөн жилд эрхэм гишүүн энэ хэмжээний орлого олж байгаа тухайгаа ХОМ-тээ мэдүүлжээ. Харин гэр бүлийн гишүүдийн хувьд Б.Баттөмөр гишүүнийг парламентад сууснаас хойш хэд дахин нэмэгджээ. Тодруулбал, гишүүний гэр бүлийнхэн 2015 онд жилийн гурван сая төгрөгийн орлого олдог байсан бол 2018 онд жилийн 84 сая төгрөгийн олж байгаагаа мэдүүлсэн байна. Огцом нэмэгдсэн гэсэн үг. 

Б.Баттөмөр гэх айл нэг амины орон сууц, нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай. Эдгээр нь 360 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 160 төгрөгийн үнэ бүхий Toyota,Land Cruiser 200 маркийн машинтай. 18 сая төгрөгийн үнэт эдлэл 12 сая төгрөгийн хадгаламжтай. Гишүүн болохоос өмнө буюу 2015 онд хоёр сая төгрөгийн хадгаламжтай байсан бол. Гишүүн болсноос хойш тогтмол 10 гаруй сая төгрөгийн хадгаламжтай болсон гэдгээ ХОМ-тээ мэдүүлсэн байгаа юм. 

Тэрбээр Хөх ган ХК, Монгол Шевро ХК, Жаргалант төв ХК, Монгол Эд Импекс ХК, Эрдэнэс таван толгой ХК, Тэс петролиум ХХК, Сэлэнгэ Петрол ХХК, Мондем ХХК, Ойн бирж ХХК, Жэй Эм Ойл ХХК-иудтай хэмээн мэдүүлжээ. 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • АРД ТҮМЭН 2019-09-24 11:44:46
    ДАГДАНГИЙН ЭХНЭРИЙН ТАРГАЛСАН ЦЭРМААГИЙН ТУРСАН ХОЁР.. ГЭДЭГ ШИГ... УИХ ЫН ГИШҮҮД САЙД ЦҮНХ БАРИГЧ ГУТАЛ АРЧИГЧ НАР БАЯЖААД АРД ИРГЭД ТУРЖ ҮХЭХ НЬ...
  • иргэн 2019-09-24 05:11:27
    пгоо чамайг боогоод ухчих гэж хэлсэндээ
  • Зочин 2019-09-24 04:47:43
    Өөрийнхөө гэр бүлийнхээ орлогыг л өсгөх гэж хурлын гишүүн сайд дарга болж байгаа болох гэж улайрч байгаа бусад нь огт падгүй ийм л хүмүүс дээ