Ерөнхий сайд Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал зэргийн талаар товч танилцуулав. 

Засгийн газар уналтад ороод байсан эдийн засгийг сэргээн, нийгэмд шударга ёс тогтоох, хууль бус уул уурхай эрхлэхийг цэгцэлж байгааг иргэд дэмжихээ илэрхийлэв.  Эдийн засгийн өсөлтийн үр шимийг айл өрх, иргэн бүр хүргэх нь чухал байгааг мөн санууллаа.

Засгийн газар Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуучлалын бүс” болгон хөгжүүлэх зорилгоор :

-Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам

-Хатгал, Жанхай, Дээд модонт булан, Ардаг, Тойлог зэрэг газарт 500 автомашины найман зогсоол байгуулах

-Хөвсгөл нуурт усан замын тээврийн төв байгуулах зураг төсөл боловсруулах

-Хатуу хог хаягдлыг дарж булшлах технологи бүхий хоёр цэгийг Хатгал тосгон, Ханх суманд байгуулах

-Шингэн хог хаягдлыг нөөцлөх хоёр цэгийг Хатгал тосгон, Ханх суманд байгуулах

-Орон нутгийн шингэн, хатуу хог хаягдал зөөвөрлөх тээврийн хэрэгсэлтэй болгох

-Түр отоглох 22 цэг болон автомашины зогсоолд ариун цэврийн 29 байгууламж байгуулахаар болсныг Ерөнхий сайд хэлэв.  

Мөн “ Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, өрх толгойлсон эцэг, эх гэсэн зорилтот бүлэгт Засгийн газар халамж, дэмжлэгээ үзүүлнэ. Хөдөлмөрийн чадвартай бусад хүн ажил хийх ёстой. Ажлын байр олон ч ажил хийх сонирхолтой хүн ховордсон” гэдгийг ч тодотгов. 

Хөвсгөл аймгийн нисэх буудлыг Олон Улсын нисэх буудал болгох,  “Авъяас” сургууль, спортын сургууль, 100 хүүхдийн ортой цэцэрлэг барихад шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгана гэв.

Хөвсгөл аймаг  2019 оныг “Хүүхэд хамгаалал, өрхийн хөгжлийг дэмжих жил” болгосон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-09-24 03:54:49
    Bulgand yum amlasan bil yy kkkkkkkkk
    45.117.32.134
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-09-24 03:37:02
    сэлэм тогмид сонгуулийн сурталчилгаагаа эхэлчихэж дээ
    203.91.115.41
    Мэдэгдсэн Хариулах