ЖДҮ эрхлэгчдийн форум болно
Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос зохион байгуулдаг "Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019" хоёр дахь жилдээ "Тогтвортой хөгжлийг хангахад ЖДҮ эрхлэгчдийн оролцоо" сэдвийн хүрээнд энэ сарын 26-нд зохион байгуулах гэж байна.

2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн форум-2018”-ийг анх удаа зохион байгуулж, түүний үр дүнд “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн шинэчилсэн найруулгад Баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдийн санал бодлыг тусгуулж чадсан.

Мөн ХХААХҮЯ-ны ЖДҮХС-гаас олгох зээл нь ил тод, зорилтот бүлэгтээ хүрч эхэлсэн нь Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо сүүлийн 4 жилд идэвхтэй ажилласны үр дүн юм.

Ингэсэнээр ЖДҮХС-аас нэн хөнгөлөлттэй, урт хугацаатай төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа анх удаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод, олон нийтийн хяналт дор болдог болов.

“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 06 дугаар  сарын 06-ны өдөр батлагдаж, ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан эрх зүйн орчин сайжирч, үндэсний үйлдвэрлэл хөгжих боломж харагдаж эхэллээ.

Шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шинээр байгуулагдах агентлаг, дагалдан гарах журмууд болон цаашид баримтлах бодлого, хийх ажлын талаар  Баялаг бүтээгч, ЖДҮ эрхлэгчдээс санал авах, 2018 онд хийсэн форумын үр дүнг танилцуулах зорилгоор “Тогтвортой хөгжлийг хангахад жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо” сэдвийн хүрээнд "Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум 2019"-нд баялаг бүтээгчдийг оролцохыг урьж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.