Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн байгаа 13 шүүгчийн асуудал шүүхэд ирээгүй байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд удаж байна.

Бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчдийн ажлын байр эзэнгүй, анхан болон давж заалдах шатны шүүгчдийн ажлын ачаалал эрс нэмэгдэж, зарим шүүх танхимын үйл ажиллагаа бүр зогссон байдалтай байгаа талаар ШЕЗ-өөс мэдээлсэн билээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Би нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн асуудлаар АТГ болон Улсын Ерөнхий прокурорт бичиг явуулсан. Энд бүхэл бүтэн шүүхийн үйл ажиллагаа зогссон байна. Хуульд заасан хугацаа гэж сунгаад байлгүйгээр хурдан шалгаж өгөхийг хүссэн.

Саяхан Нийслэлийн прокурорын газраас лавлахад энэ сарын 10 гэхэд нэг тийшээ болчих байх гэсэн.  Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын үйл ажиллагаа зогсчихсон, хэдэн зуун хэрэг шийдэгдэхгүй хүлээж байна. Үүнийг хаана, хаанаа сайн ойлгох хэрэгтэй” гэж ярьж байсан юм.

Тэгвэл энэ сарын 10-ны дотор асуудлыг нь нэг тийш нь шийдвэрлэсэн эсэхийг нь дээрх газраас тодруулахад “Шүүхэд ирээгүй байна. Хэрэг нь Нийслэлийн прокурорт байгаа байх” гэсэн тайлбарыг өглөө.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • huun heleltseh hugatsaa huleej baigaa ba 2019-09-24 14:23:29
    iim hariutslagui bolovsroltoi yumnuud turd baih yum daa
  • Зочин 2019-09-24 13:37:42
    Шүүгчдийн асуудал удаашралтай байгаа л бол орны хүнийг нь томилж, иргэдийн асуудлыг шийдвэрлээч ээ.Түдгэлзүүлсэн шүүгчдээс болж иргэд цаг хугацаагаар хохирч бна...
  • Huulich. 2019-09-24 06:29:30
    Deed shuuhiin IHT- suuliin yed mergejil chadvariin huvid ih taaruuhan huulichidtai bolson .Tegnii aash avir handlaga baidal neg l bish ajiglagdaad bsiin.
  • зочин  2019-09-24 05:28:53
    шүүгч нарынхаа асуудлыг түргэн цэгцлээч иргэний хэргийн танхимын ажиллагааг жигдрүүлэх талаар түргэн арга хэмжээ авахгүй бол жирийн хүмүүс их хохирч байна шүү...