2020 он дөхөх тусам орон нутагт улс төрийн увайгүй тэмцэл, хөл хөдөлгөөн идэвхтэй өрнөж эхэлжээ.
Аймгуудын дундаас хамгийн их хагарал тэмцэлтэй, хөнжил дотроо хөлөө жийлцсэн аймгаар Говь-Алтай аймаг тодроод байна.
Говь-Алтай аймаг улс орны хэмжээнд улс төрийн хамгийн их тэмцэлтэй, тогтворгүй аймаг болж. Уг нь өнгөрсөн 2016 оны аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар сонгогчдын итгэл хүлээж МАН эрх барьж гарч ирсэн.
Гэтэл гарч ирсэн цагаасаа хойш нам дотроо эрх мэдэл, албан тушаал, ашиг сонирхлын төлөө 2-3 бүлэгт хуваагдан 3 жил орчим толхилцож явсаар өнгөрсөн оны 12 дугаар сарл сөрөг хүчин АН-тай нийлж ИТХ-ын даргаа, он гараад зургадугаар сард Засаг даргаа огцруулж сүр дуулиантай Засаг даргын сэнтийд заларсан В.Рэнцэндоржийг саяхнаас АТГ-аас авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.
Тэгвэл энэ асуудал намжаагүй байтал ИТХ-ын дарга Л.Батжаргалыг нь ТЭДС-ийн Говь-Алтай аймагт хувиарласан 240 мянган ам.долларыг өөрийн үүсгэн байгуулсан “Баянтоорой бүрд” ХКК-нийхаа дансаар төрсөн хүү Б.Чоёнжүрмэдийнхээ нэр дээр шилжүүлж авсан ноцтой баримт хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, хууль хяналтынхны хараанд онилогдов. Одоо түүнийг хараандаа авсан АТГ-ынхан шалгах байлгүй дээ.
Тус аймагт ийнхүү улс төрийн балаг нь намжаагүй байтал нийгмийг цочроосон аймшигт хүн амины хэрэг саяхан гарсан.
Тодруулбал, 25 настай адуучин залуу 40 гаруй насны эмэгтэйн амийг бүрэлгэж, улмаар автомашинд нь галдан шатаасан хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа бол дахиад архи дарснаас үүдэлтэй гэмт хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа ажээ.
Ийнхүү мордохын хазгай гэгч болсон энэ газарт Монгол Улсын Засгийн газраас анхаарч, онц байдал тогтоох хэмжээнд хүрсэн юм бишүү, Ерөнхий сайдаа.
О.Гэрэл
Оллоо.mn