Өнөөдөр: Монголын ногоон намаас УИХ-ыг тараах асуудлаар мэдээлэл хийнэ
09:00 цагт “ДИЖИТАЛ ХӨГЖИЛД ХАМТДАА” форум Туушин зочид буудал Соёмбо танхимд болно. Форумд төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож Мэдээлэл, харилцаа холбооны салбарын өнөөгийн байдал цаашдын хөгжлийн асуудлаар хэлэлцэнэ. Мөн энэ үеэр төрийн цахим үйлчилгээний порталын нээлт болно. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Утас 89114787

10:00 цагт  Боксын ДАШТ -д оролцсон Үндэсний шигшээ багийн тамирчид спортын төв ордны боксын зааланд цуглана. Дэлхийн аваргын хүрэл медальт Э.Цэндбаатараас ярилцлага авах боломжтой. Мөн эмэгтэйчүүдийн ДАШТ-ийн талаар мэдээлэл авах боломжтой. 88077933

11:30 цагт МУСТА, блюз хатагтай, дуучин Б.Мягмарсүрэн соёл урлагийн өлгий Франц улсын дуурийн дуучин Лирисса Тосканеллитэй хамтран “Франц Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтоо УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 30-ны өдөр толилуулна. Тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал  Монгол ньюс мэдээллийн төвд болно. Сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

12:00 цагт “Бид уучлахгүй хөдөлгөөн”-өөс төрийн ордны баруун хаалга дээр Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороог Авлигын эсрэг хуулийн 13.2-т заасан ажлаа хийхийг шаардаж цуглаан зохион байгуулна. Холбоо барих: 88087539, 88744696

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт  Монголын ногоон намаас УИХ-ыг тараах асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт 3 аймгийн залуучуудын холбоодоос Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт  Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчдийн холбооноос Түрээсийн төлбөр нэмэгдсэнтэй холбоотойгоор ТУЗ-ийн гишүүд болон Хотын захиргаанд хандаж мэдээлэл хийнэ. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • сонгогч 2019-09-25 14:07:14
    УИХ тараах гэж суудалгүй намууд үхэлдэж байгаа