Г.Батзаяа:Ээжийнхээ эхэр татаад уйлахыг нь хараад өр минь өмөрсөн
Гандөшийн Батзаяа нь энэ сарын 13-ны өдөр цусны хорт хавдартай гэсэн оношоор оношлогджээ. Урлагийн төлөө цохилох зүрхтэй, өсөх ирээдүйтэй 28-хан настай залуу ийнхүү хүндээр өвдөв.

Одоо тэрбээр Бээжин хотын “HEBEI YANDA LU DAOPEI HOSPITALEBEI YANDA LU DAOPEI HOSPITAL”-д хэвтэн эмчлүүлж байгаа хорт хавдрын тархалт нь 80 хувьтай байгаа юм. Тиймээс “Чөмөг шилжүүлэн суулгах мэс засал” яаралтай хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд хагалгаа, эмчилгээний зардал нь 650 сая төгрөг болох юм.
Тэрбээр хандивын данс нээж элэг нэгт монголчуудаасаа хандив гуйж эхэлсэн байгаа юм. Хүсэл мөрөөдлөө бүтээх амьдралыг түүнд бэлэглээч хүмүүсээ.

Тэрбээр “Би хорт хавдартай гэдгээ мэдээд 7 хонож байна #Fuckcancer
#Vlog хийж хорт хавдартайгаа яаж мэдсэн шинж тэмдэг нь яаж илэрдэг, юунаас болж өвдчихөв, яаж урьдчилан сэргийлэх боломж байдгыг хүргэхээр найзуудтайгаа хамт шийдсэн ч Бээжин хотод ирээд чөмгөндөө 80 хувийн хавдартай байгаагаа мэдээд дээр нь яаралтай хими эмчилгээгээ эхэл. Цаг хугацаа алга гэсэн болохоор төлөвлөгөө бүтэлгүйтэв, гэхдээ яаж зүгээр хэвтээд байхав хими эмчилгээ нь өдөржин дусал залгуулаад бас биеийн байдал улам мууддаг хугацаа их ордог гэдгийг мэдсэн болохоор хийхийг хүсэж байсан Vlog оо бичвэр болгохоор шийдлээ” гэжээ.

Ингээд түүний бичсэн тэмдэглэлийг цувралаар хүргэж байна.

Тэмдэглэл1:

Залуу хүний хувьд ажлын төлөө адуу мал шиг л зүтгэхийг хүсдэг, хичээдэг байлаа тийм дээ ч Монголын хамгийн шилдэг компани “Unitel”-ын creative багт тэнцэж 3 сарын туршилтын хугацаагаа даваад жинхлээд 3 хонож байлаа, өмнөх ажил маань Монголын томоохон кино компани “Orange entertainment” бөгөөд дэндүү их зүйлийг энэ газраас сурсандаа. Амьдралдаа шинэ алхам хийж ажлаасаа гарахаар шийдчихсэн байсан үед бие ядраад байдаг болчихсон байсан юм заримдаа ажлын залуучууд “Босс та буйдан дээр унтах гэж байна уу?” гэж инээмсэглэнэ, тэгэхдээ яалтгүй л ажлын цагаар толгойд “Чи ядарч байна унт” гэсэн үг л эргэлдээд буйдан руу гүйчдэг байлаа харин “Unitel”-д бол унтах ч завгүй ажилладаг жинхэнэ маркетинг мангасуудын дунд орсон болохоор ядархаа мартаад 3 сар явсны дараа ханиад хүрсэн биш дэлхий дайвалзаад болдоггүй дуртай ажлаа хиймээр байдаг алхахаар уначих гээд аргаа ядаад Дорноговиос ээжээ дуудсан шууд вагонд суучлаа маргааш эмнэлэгт үзүүлье  гэнэ би ер нь ээждээ өвдөж байна гэж нэг ч удаа хэлж үзээгүй тийм болохоор ийм үг амнаас нь гардаггүй хүүхэд хэллээ гээд шууд вагонд суусан гэсэн.

Ээж намайг хараад шоконд орсон бөгөөд яагаад гэхээр би 2 сарын дотор 12 кг турчихсан загвар өмсөгч шахуу л зогсож байлаа. 

Бандгар залуус яг модонд орох гээд байхад яаж ч хоол идсэн тураад байсан болохоор би өөрөө ч гайхаад байлаа бас улам цагаараад л, нүдний цагаан нь гэрэлтэйд л.

Би ер нь өөрийгөө оношилсон байсан мэдрэлийн ядаргаанд орчлоо гэж бодоод зарим найзуудруугаа утсаар залгаж онгироод л би энэ амьдралын төлөө мэдрэлийн ядаргаанд ортлоо зүтгэж байна.  Тэгсэн эмч наадах чинь яав ч мэдрэлийн ядаргаа биш явж цусны шинжилгээ өг гэхэд нь дотроо бол миний онош зөвдөө л гэж бодсоор.

Тэгээд шинжилгээ өгчихөөд хариугаа бариад очсон яасан сонин тоонууд вэ Нэгдүгээр эмнэлэг яаралтай яв гэж байна. Манай ээж ч угийн сэргэлэн нь дэндсэн хүн бий картын барааны үед ашигладаг арга тактикаа ашиглаж оочер дайраад эмч рүү орсон биохими шинжилгээ өг гэхээр нь эмчээ нөгөөдөр өгчих үү одоо ажилтай гэсэн чамд тэгээд байх хугацаа байхгүй гэдэг юм за тэгээд л нэг л эвгүй юм болоод байгааг ойлгосон ч ээж хүү хоёр юу л байв гэж бодоод шинжилгээгээ өгчихөөд инээд алдаад, ойрд ээжтэйгээ уулзаагүйг ч хэлэх үү эрхлэлдээд гэртээ харьсан юм. Орой 02 цагийн үед 00 орчихоод гараад ирсэн ээж унтаагүй юм бодоод хэвтэж байсан.

Харин би 2019.09.13-ны өглөөг хэзээ ч мартахгүй.

Өглөөний 09 цагт ээж аав хүү гурав хэлхэлдээд 1 дүгээр эмнэлэгийн шинэ өргөтгөлийн 5 давхарт байрлах цусны тасагт очоод эмчид биохими хариугаа үзүүлсэн.

Эмч маань би ер нь шудрага шууд үнэнг ярихыг хичээдэг хамгийн анх над дээр барьж ирсэн материал дээр л тодорхой байсан одоо бүүр ойлгомжтой.  Энэ бол цусны хорт хавдар, одоо та хэд яаралтай гадагшаа явж генийн шинжилгээ хийлгэ төрсөн ах эгч бий биз дээ чөмөг шилжих байх гэв ээж жаахан сонсож байснаа “эмчээ уучлаарай гадаа манай нөхөр байгаа би дуудаад ирье” гээд гарлаа удалгүй аав ороод ирэхээр нь угаасаа надад эмч юу тайлбарлаад байгааг би ойлгохгүй байсан болохоор өрөөнөөс гараад шат руу явсан ээж тэнд шат налчихсан эхэр татаад уйлж байсан.

Одоо ч бодсон сэтгэл өмөрч байна тэр уйлж байсан төрхийг би хэзээ ч мартахгүй. Энэ хэсгийг миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн өдөр гэж тэмдэглэх нь зүйтэй байх.эсвэл
TO BE CONTINUED” гэсэн тэмдэглэл бичжээ.
 
Ингээд цусны хорт хавдартай залууд туслахыг хүсч байвал та #SaveZaya #FuckCancer #ShitHappens гэж бичээд
 
Хандивын данс Хаанбанк: 5035247726 Батзаяа
Голомтбанк: 2015129245 Батзаяа
Худалдаа хөгжлийн банк: 465004868 дансанд хандив өргөөрөй.


О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-09-24 01:45:12
    unotel .orange 2 iburen demjine gej iitgej bma ....
    202.55.188.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Ард 2019-09-24 00:13:11
    Хүмүүсийг өвдтөл нь ажиллуулдаг энэ компаниуд нь зардлаас нь төлөх ёстой. Unitel бүх зардлыг нь төлөх хэрэгтэй. Хүмүүсийг шулсан дээрэмчид.
    202.9.44.48
    Мэдэгдсэн Хариулах
  • Egch 2019-09-23 22:52:35
    Tiim ih mungu tsuglahgui l bhdaa yanadaa. Haramsaltai l yum. Manai nz bas hort hawdar onoshtoi emchilgee hiilgeel bna. Nzdaa handiw guih yumsan
    202.9.43.62
    Мэдэгдсэн Хариулах
  • Od 2019-09-23 15:58:59
    Ajildaa bie setgelee zotiulj bsan shigee ovchnoo ylan diileh setgeliin tenheetei baival zaluu nasnii ercheer davaad l garana shuu huu mini. Eriil enh bolj urt
    182.160.33.147
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-09-23 09:29:36
    Хөөрхий дөө, их байх химийн тариа маш их сульдаана, сэтгэлийн тэнхээтэй байдгийм шүү, хурдан эдгэж эрүүл болоорой,залуу хүн тэнхрэнээ
    43.228.130.224
    Мэдэгдсэн Хариулах