Сүүлийн үед халаасны хулгайн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад их бүртгэгдэж байна.
Тодруулбал, энэ сарын 22-ны өдөр 09:22 цагт БГД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэр 5-н шарын автобусны буудал орчимд 33 настай эрэгтэй П нь халааснаасаа Самсунг Эс 5 маркийн гар утсаа алдсан бол Саппорогийн автобусны буудал орчимд 63 настай эрэгтэй Н нь халааснаасаа гар утсаа, “Хар хорин” захын буудал орчимд 22 настай эмэгтэй О нь халааснаасаа “Хуавэй эл” 32 загварын гар утсаа, “Өргөө” кино театрын буудал орчимд 17 настай эмэгтэй Э нь “Айфоне 6 эс” загварын гар утсаа хулгайд алдсаныг Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Иймд иргэд аж ахуйн нэгж байгууллагаар үйлчлүүлэхдээ болон хүн ихээр цугларсан газруудад зорчихдоо анхаарал болгоомжоо дээшлүүлж, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
О.Гэрэл
Оллоо.mn