“Mirror entertainment” болон “Ганган хөвсгөр” фэйсбүүк группээс санаачилж, “Plus size” буюу хөвсгөр бүсгүйчүүдийн загварын шоуг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна.
Шоуг 11 дүгээр саын 10-нд UB palace-т зохион байгуулахаар болж, загвар өмсөх хөвсгөр бүсгүйчүүдээ бүртгэж байгаа аж.
Бүртгүүлсэн бүсгүйчүүдээс тодорхой шалгуурын үндсэн дээр шилдэг 30 моделийг шалгаруулан уг шоунд оролцуулна.
Уг загварын шоунд үндэсний үйлдвэрлэгчид бүтээлээсээ толилуулахаас гадна дуудлага худалдаа явагдана.
Улаа эргэтэл дэлгүүр хэссэн ч таарах хувцас олддоггүйн зовлон эдэлдэг бүсгүйчүүд энэ үдэш зөвхөн өөрт нь зориулж урласан загварлаг сонголт хийж болох нь.
Үндэсний үйлдвэрлэгчдээс гадна дэлхийн брэндүүдийн том размерын хувцас импортлогчид загварын шоуны нэг хэсгийг бүрдүүлэх талаар зохион байгуулагчид хэлж байна.
Таргалалтыг дагаад үүсэх стресс, эрүүл мэндийн эрсдэл, хувцасны олдоц муу зэрэг сөрөг үр дагавруудтай эвлэрэх биш, “Туртлаа дэгжин байя л даа” хэмээх өөдрөг үзлийг зорилтот бүлгийнхэндээ хүргэх нь чухал байгааг зохион байгуулагчид хэлж байна.
О.Гэрэл
Оллоо.mn