Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн Замын цагдаагийн газрын өмнөх гүүрэн гарц хүмүүсийн анхаарал сонирхлыг ихэд татаж байна. Замын ачааллыг бууруулах зорилготой баригдсан энэ гүүр харин ч бүр ачаалал нэмлээ гэх шүүмжлэл иргэдийн дунд их гарч байна.
Тэгвэл Замын цагдаагийн гүүрний хөдөлгөөн түгжрэлгүй цаашид хэрхэн үргэлжлэх талаар НИТХ-ын төлөөлөгч, хурандаа С.Энхтөр ийнхүү өгүүлжээ.
Замын цагдаагийн хажуугийн гүүрэн замын Home plaza орчмын хөдөлгөөн ямар болохыг ойлгуулъя.
Нэгдүгээрт: Ертөнцийн зүгээр хойд талаасаа урсах хөдөлгөөн Home plaza-гийн зүүн талаар чигээр явж шууд емартын гэрэл дохиотой уулзварт хүрэх юм. Энэ хөдөлгөөнд зориулсан ажлыг 1 гэсэн тэмдэглэгээгээр харууллаа. Энэ хэсэг замыг 4.5 м өргөтгөх ажил яг одоо хийж байна. Цаашид Home plaza-г тойрох хөдөлгөөн байхгүй болно гэсэн үг.
Хоёрдугаарт:Home plaza хойд талын зорчих хэсгийг мөн өргөтгөх ажил яг одоо явагдаж байна. Зураг дээр 2 гэж тэмдэглэсэн байгаа. Энэ нь гүүр талаасаа баруун гар тийш эргэх хөдөлгөөнийг чөлөөтэй болгох үүднээс хийгдэж байгаа ажил юм.
Гуравдугаарт: Баянмонгол хорооллоос Гандийн гудамж, Наадам центрийн чиглэлрүү болон Их монголын гудамжруу орох хөдөлгөөн баруун гар тийш эргэж гүүрний доогуур эргэх хөдөлгөөн хийнэ.
Үүнийг зурагт 3, 4, 5 гэж тэмдэглэсэн ба замын ажлын явц одоо төлөвлөж байгаагаар 14 хоногийн дараа дуусах юм.
Ингээд харахаар home plaza тойрсон хөдөлгөөнд огтлолцол байхгүй болж хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ гэсэн үг юм.
Харин Гандийн гудамжнаас Баянмонгол хороолол руу орох хөдөлгөөн дээр огтлолцол үүсэх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.
Огтлолцол үүсэх юм бол гүүрний хөдөлгөөний ачаалал их хэмжээгээр саатах юм. Та бүхэн минь уурлаж уцаарлалгүй сэтгэгдлээ үлдээгээрэй бид боломжит бүх хувилбараар асуудлыг шийдэхийг зорьж байна гэжээ.

О.Гэрэл
Оллоо.mn