Төрийн айлчлалтай, яамд агентлагуудын ажлын тайлантай долоо хоног
Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлож байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д албаны айлчлал хийж байна. 

Мөн сүүлийн үед УИХ-ыг тараах шум Төрийн ордонд дэгдэж, гишүүд тараахаар гарын үсэг цуглуулж байна гэсэн мэдээлэл яах аргагүй анхаарал татав. Түүнчлэн Засгийн газар хийсэн ажлаа тайлагнав.
 
Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэгт төрийн айлчлал хийв

Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар 2019 оны 9 дүгээр сарын 19-23-нд тус улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын үеэр  БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсны уулзалт, хэлэлцээ хийв.  

Монгол Улсын төрийн тэргүүний хувьд БНЭУ-д 10 жилийн дараа хийж буй энэ айлчлалаар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах зэрэг  олон салбарт өргөжүүлэн бэхжүүлэх  асуудлыг хэлэлцлээ.
 
Парламентыг тараах сураг 
 
УИХ хугацаанаасаа өмнө тарах дуулианаар эхлэв. УИХ-ын дарга Г.Занданшатар  энэ тухай албан ёсоор ам нээж “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон гишүүдийн түвшинд энэ асуудал яригдаж байгаа. Энэ бол боломжит хувилбар. Ард нийтийн санал асуулгынхаа ирцийг хүргэх, ардчиллаа аврах, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үүднээс ийм санаачилга гаргая гэж ярьж байна” гэдгийг иргэддээ дуулгалаа.  
 
Авлигыг илчилсэн хүнд 10 хувийн шагнал өгнө 
 
УИХ-ын дарга Г.Занданшатар авлигын эсрэг тэмцлийг хүчтэй болгох, иргэд, төрийн бус байгууллагуудын санаачилга, нийтийн оролцоо, идэвхийг дэмжин урамшуулах зорилгоор “Авлигын эсрэг хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг  санаачиллаа.

Уг хуулийн төсөлд авлигын асуудлаар иргэн, байгууллагаас ирүүлсэн мэдээлэл хуульд заасан журмаар шалгагдан, тогтоогдсон бол тухайн асуудлыг мэдээлсэн этгээдэд Авлигатай тэмцэх газарт хураагдсан бэлэн мөнгө болон эд хөрөнгийн нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож байхаар тусгажээ. 
 
Засгийн газар ажлаа тайлагнав 

2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласны дагуу Засгийн газар үйл ажиллагаагаа сурталчлах нээлттэй өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохиож байна. 

Энэ хүрээнд  16-27-ны өдрүүдэд ЗГХЭГ, Ерөнхий сайд, Шадар сайдын Ажлын алба болон бүх яам, харьяа агентлагууд ажлаа танилцуулж, иргэдэд төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх юм.

Ерөнхий сайд нээлттэй өдөрлөгийг нээж эхэлсэн үгэндээ “Иргэдээ эрчим хүч, нефть, эрүүл хүнсээр ойрын таван жилийн дотор дотоодоос хангах боломжийг Засгийн газар бүрдүүлнэ” гэлээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.