Жүдогийн шигшээ багт хэн хэн багтав
Жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон байгаа билээ.

Хөдөлмөрийн баатар, Гавьяат дасгалжуулагч О.Балжинням тэргүүтэй удирдлагууд нь Токио хотноо болсон ДАШТ-д  амжилтгүй оролцсон нь ийн хариуцлага хүлээх шалтгаан болсон гэх.

Үүний дараа жүдогийн шигшээ багийг хэн удирдах вэ, олимп хаяанд ирлээ хэн дасгалжуулах вэ гэсэн асуудал урган гарч ирсэн.

Тэгвэл дээрх шигшээ багийг гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар удирдахаар болсон.   

Х.Болдбаатар хамтран ажиллах багаа өөрийн сонголтоор бүрдүүлж байгаа гэсэн мэдээлэл гарсан билээ.  Тэгвэл Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын багт “Алдар” спорт хорооны дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Б.Батгэрэл болон МУГТ, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт М.Бундмаа нар багтжээ. 

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-09-22 03:18:07
    одоо увсынхан бас л хэл ам гаргана даа шударга хун болох гэж цагаанбаатар евген багш руугаа дайралт хийгээд амжилт олсонгуй дээ шунал баянменх жудод илууц биздэ...
    203.91.115.40
    Мэдэгдсэн Хариулах