Энэ сарын 19-20-нд шилжих шөнө дуучин ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, СТА Б.Амархүү гэрийнхээ гаднах автомашины зогсоолд өөрийн эзэмшлийн автомашин дотроо хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байх үедээ үйлдэл дээрээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан билээ.
Б.Амархүүгийн гэр нь Хан-Уул дүүрэгт байрладаг бөгөөд өөрийн улаан өнгийн бенз машиндаа мансуурч байхад нь баривчилсан юм.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Эрүүгийн мөрдөгч нар хуулийн дагуу Б.Амархүүгийн автомашинд болоод гэрт нь нэгжлэг хийсэн бөгөөд үзлэг шалгалтын үеэр түүний гэрээс нь мөн хар тамхи илэрсэн учраас ийнхүү шууд цагдан хорьсон ажээ.
Харин Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан аж.
Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас тодруулахад “Б.Амархүү нь 2019 оны есдүгээр сарын 19-ны 00.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн, хадгалсан байдалтай баривчлагдсан. Одоогоор хураагдсан бодис, биологийн дээж /шээс/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн /ШШҮХ/-нд хүргэгдсэн, шинжилгээ хийгдэж байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна” гэв.
Дашрамд дуулгахад, дуучин Б.Амархүү хүн зодож танхайрсан хэргээр өмнө нь шүүгдэж, шүүхээс тэнсэн харгалзах ял авч байсан юм.
О.Гэрэл
Оллоо.mn