Гандантэгчэнлин хийдийн “Батцагаан” цогчэн дуганыг энэ сарын 6-нд нээсэн билээ. Батцагаан цогчэн дуган нь XX зууны эхэн үе гэхэд 108 баганатай, олон мянган лам хурах багтаамжтай байсан ч их хэлмэгдэлтийн үеэс эвдэрч эхэлсэн аж. Иймээс 2006 онд Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ-ны захиалгаар Гандантэгчэнлин хийдийн 1,080 лам ном хурах багтаамжтай "Батцагаан" их цогчэн дуганыг барих шийдвэр гарчээ. Ингээд 21,212 ам метр талбай бүхий "Батцагаан" их цогчэн дуганын бүтээн байгуулалтыг зөвхөн монгол хүмүүсээр бариулж дууссан нь энэ юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн цахим хуудаснаа “Батцагаан гэж дуган эрт үед огт байгаагүй. Харин Батцагаан гэж шорон бол байсан. Манлай Баатар Дамдинсүрэн босоогоороо үхсэний дараа шоронд гүн цол олгосон. Үүнээс хойш Батгүн гэсэн нэртэй болсон. Цагаан дээлт Дамдин Батцагаан шоронгийн хуяг байсан. Одоо бол 401-р хорих анги шүү” гэжээ.

Оллоо.мн