УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнөхөн АН-аас МАН-д элсэн парламентад суусан эрхэм бол О.Батнасан. Түүний хувьд Ховд нутгийнханд зун нь бедон тарааж, өвөл нь нүүрс тарааж “танигдсан” гэх. Бидон тараах нь ч учиртай О.Батнасан гишүүний хувьд Кондитер-Улаанбаатар ХХК-тай. Түүний эзэмшил дэх тус компани Оросоор чихэр экспортолдог гэж байгаа.
О.Батнасан гишүүний хувьд 2015, 2016 онуудад жилийн 130 сая төгрөгийн орлоготой хэмээн ХОМ-тээ дурдаж байв. Харин 2017, 2018 онуудад гэнэт л орлогоо эрс бууруулж, жилийн 20 гаруйхан сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлсэн байгаа юм. Өнгөрсөн 2018 онд л гэхэд О.Батнасан гишүүн 22 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлжээ.
Мөн тэрбээр 740 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай, 89 сая төгрөгийн үнэлгээтэй 2 машинтай, 80 сая төгрөгийн мал, 70 сая төгрөгийн газар, 85 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй гэдгээ ХОМ-тээ бүртгүүлсэн байна.
Харин гишүүнд хадгаламж, өр, зээл авлага байхгүй гэнэ. Хэдийгээр Кондитер-Улаанбаатар ХХК-ийнхаа 45 хувийг эзэмшдэг ч, ганц төгрөгийн ч ашиг олоогүй гэж харагдуулахаар ХОМ-ээ бөглөсөн нь анхаарал татаж байна.
П.ГОО
Оллоо.мн