Солонгос, Хонгконг, Казахстан, буриад дахь тэмцэл хөдөлгөөнүүд

Дэлхийн чихнээ эсэргүүцлээ дуулгах гэсэн Хонгконгийн залуус орон гэр, орлого мөнгөө алдаж байгаа таагүй мэдээг хэвлэлүүд тоймлож буй. Энэ зуур Өмнөд Солонгост улстөрчид нь жагсаал цуглаанаар биш харин илүү өвөрмөц аргаар үзэл бодлоо илэрхийлэхийг сонгожээ. Шинэ сайдын томилгоонд бухимдсан гурван улстөрч олны өмнө үсээ хусав. Тэгвэл Казахстанд хамгийн том хөрөнгө оруулагч Хятад улсын компаниудыг эсэргүүцсэн жагсаал улам хүрээгээ тэлж нийслэл Нур-Султан болон хамгийн том хот Алматад хүрчээ. Монголын хилийн цаана бидэнтэй элэг нэгт буриадуудын луйвар булхайтай сонгуулийг эсэргүүцсэн гурван өдрийн жагсаал цуглаан  барууны хэвлэлүүдийн бичээд байгаа В.Путинд өгсөн сануулгын нэг тод жишээ болж байна. Монголын эргэн тойронд өрнөж байгаа шударга ёс, ардчиллын төлөөх тэмцлүүдийн талаар тоймлон хүргэе.

Өмнөд Солонгосын улстөрчид яагаад үсээ хусуулах болов?

Энэ долоо хоногийн эхний өдөр Өмнөд Солонгосын улстөрч Хванг Кёо Ан Ерөнхийлөгчийн ордны өмнө өөрийн дэмжигчдээ цуглуулан үсээ хусуулж, улс төрийн эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

Түүний энэ эсэргүүцэл нь тус улсын шинэ Хууль зүйн сайд Чо Кактай холбоотой. Авлигын хэрэгтэй холбогдож байсан нэгнийг энэ салбарт сайдаар томилсонд бухимдаж буйгаа илэрхийлсэн нь энэ гэдгийг ВВС мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт хоёр эмэгтэй улстөрч түүний адилаар үсээ хусуулсан юм. Тэдний шалтгаан мөн л улс төрийн томилгоотой холбоотой байжээ.

Дээрх гурван улстөрч нь консерватив үзэлтэй бөгөөд одоогийн Ерөнхийлөгч Мүүн Жае Ин-ийн удирдлага дор ажиллаж байгаа Засгийн газрыг эсэргүүцэж байна. Улмаар тэд Хууль зүйн сайд ноён Чо-г огцрохыг шаардаж байгаа билээ. Ноён Чо Как-ын хувьд хууль зүйн профессор байсан. Ноён Мүүнийн ойрын туслах нь байсан талаар өнгөрсөн долоо хоногт түүний засаг захиргаанаас энэхүү томилгоо болох үеэр мэдэгдсэн юм.  Гэвч түүнийг гэр бүлийнхээ эсрэг санхүүгийн гэмт хэрэг, луйвар үйлдсэн хэмээн буруутгаж байгааг үл харгалзан ноён Мүүнийн дэмжлэгээр ийн томилсон нь ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.

Түүний эхнэр мөн профессор. Охиноо их сургуульд оруулахын тулд тэтгэлэг авах гэж хуурамчаар материал үйлдсэн гэж буруутгагдаж байгаагийн дээр энэ нь бусад их сургуулийн оюутнуудын дургүйцлийг хүргэсэн юм.

Хууль хяналтын байгууллагаас бусад хамсаатантай нь холбоотой учир битүүлэг үнэт цаасны сангийн хөрөнгө оруулалтуудыг хайж байгаа юм.

Өнгөрсөн баасан гаригт ноён Чо өөрийн сонсголоо баталгаажуулах үеэр охинд нь илүү хөнгөлөлттэй нөхцлөөр хандаж байна гэж буруутгаж буйг дурдаад, залуусаас энэ талаар гүнээ хүлцэл өчиж буйгаа илэрхийлжээ. Гэвч тэрээр хууль зүйн системийг шинэчлэхийг хүсч буйгаа ч энэ завсар мэдэгдсэн байна.

Түүнийг ийнхүү буруутгасан ч баримт нотолгоо нь олдоогүй юм. Үүний дараа ноён Мүүн энэ талаар их эмзэглэж байгаагаа мэдэгдсэн юм.

Гэсэн ч Өмнөд Солонгост ангийн хэт ялгаа нь нийтийн дунд ихээхэн ноцтой маргаан үүсгээд байгаа. Сүүлийн хэдэн жил авлигын хэрэг хамгийн их шүүмжлэл, хатуу эсэргүүцлийг араасаа дагуулж байгаа юм. Өмнөх Засгийн газар нь авлигын хэргийн улмаас унасан бол өмнөх Ерөнхийлөгч Пак Ин Хэ эрх мэдлээ буруугаар ашигласан, луйвар хийсэн хэргээр шийтгэлээ хүлээн хоригдож буй.

Хонгконг хувьсгал хийхийг оролдсон ч…

Хонгконг өөр дээрээ дэлхийн анхаарлыг төвлөрүүлэхийг хүсч байна. Гурван сарын турш үргэлжилсэн тусгаар ардчиллын төлөөх ард түмний эсэргүүцлийн эрэл хайгуул өөрчлөлтийг хүссэн билээ. Тэр бүү хэл тэднийг дэмжих нь, тэднийг босгож ирэх нь хэчнээн хэцүү болохыг дэлхий дахинд харуулсныг “Нью Йорк Таймс” мэдээллээ. Твиттерийн хамгийн олон дагагчтай хүн байгаад ч энэ эсэргүүцлийг дэлхийн чихэнд хүргэхэд хэчнээн хэцүү гэдгийг энэ үйл явдал харуулсан юм.

Хонгконгийн эсэргүүцэгчид орлогоо алдаж, орон гэр, байр сууцны хүртээмжтэй байдлаа гээж байгаа ч эх газрын Хятадын коммунист намын дарангуйллаас ангижирч, тусгаар эрх чөлөөгөө эдлэхийг хүсэн ийнхүү жагсаж байгаа билээ. Гэвч энэ зам их аюултай, бас эрсдэлтэй байгааг харж болно. Яагаад тэд ийм сонголт хийсэн бэ. Сүүлийн 30 жил Хятадад зорчсон хүмүүс мэднэ дээ, тэнд өмнөхөөсөө арай илүү нээлттэй болсныг. Гэвч үнэн хэрэгтээ тэнд сүүлийн таван жилээс илүү хаалттай нөхцөл байдал үүсчээ.

Илүү нээлттэй болох гэсэн эх газрын Хятадын хүсэл 2013 онд Ши Жинпин хүч чадлаа бүрнээ харуулахад ухарсан юм. Тэрээр авлигыг таслан зогсоох, санал нийлэхгүй байгааг нь ч шийтгэж, дараа нь өөрөө Ерөнхийлөгч болсон билээ.  Алдаа гаргахыг хатуу хориглодог хүйтэн “салхи” Бээжингээс үлээж, хүмүүс шивнэхээсээ ч айдаг болжээ. Энэ салхи Хонгконгийг ч адил нөмөрсөн юм. Харин хонгконг залуус үүний эсрэг хүчтэй тэмцэж, “Харгислалаа энд гаргана гэж санахын ч хэрэггүй, бид тэр хүмүүс чинь биш” хэмээн хашгирч байна.

Энэ жагсаал, эсэргүүцлээ дэлхийн чихнээ илүү чангаар хүргэх гэсэн Хонгконгийн Засгийн газрын хүсэл биеллээ олсонгүй. Эсэргүүцлийн жагсаалын нөхцөл байдлыг сурвалжилж өгөхийг гадаадын томоохон найман фирмээс хүссэн ч татгалзсан хариу сонссон талаар “Guardian” мэдээлэв. Учир нь энэ мэдээллийг дамжуулах нь тухайн мэдээллийн агентлагуудын нэр хүндийг гутаасан хэрэг болно хэмээн үзсэн тул ийм хариу өгсөн байна.

Дэлхийн хэмжээний харилцаа холбоо бүхий фирмүүд Хонгконгийн Засгийн газрын эсрэг эсэргүүцэгчдийн үйл хэргийг сурвалжлах нь нэр хүндэд нь халтай гэж үзснээс энэ жагсаал улам гүнзгийрсээр байгаа билээ.

Казахстанд Хятадын компаниудыг эсэргүүцэн жагсаж байна

Казахстанд Хятадын үйлдвэрүүд баригдаж буйг эсэргүүцсэн жагсаал цуглаан хүрээгээ тэлж буй талаар “Ройтерс” мэдээлэв. Учир нь Хятадын үйлдвэрүүд тус улсын гурван хотод баригдах бөгөөд ажлын байр, хөрөнгө оруулалт татах шинэ эх сурвалж болно хэмээн тайлбарлаж байгаа билээ. Хөрш Хятад улс бол Зөвлөлт засгийн үед газрын тосны томоохон хөрөнгө оруулагч, худалдааны түнш байсан юм.

Энэ жагсаал өнгөрсөн ням гаригт анх баруун Казахстаны хэсэгт оршдог үйлдвэрлэлийн жижиг хот Занаозенд 100 хүний бүрэлдэхүүнтэйгээр эхэлжээ. Тэд “Манай үйлдвэрүүд яагаад хуучирсан гэж үзэж байгаагаа тайлбарла. Мөн Хятадын үйлдвэрүүдээр Казахстаныг бохирдуулах гэж байна” хэмээх лоозон барьсан байв.

Тэгвэл өнгөрсөн даваа гаригт жагсаал хүрээгээ тэлж 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй болсныг орон нутгийн “Лада” сонин мэдээлжээ. Жагсагчдад хандан орон нутгийн захирагч Серикбай Трумов “Хятадын нөлөөлөлд орж байгаа зүйл огтоос байхгүй. Засгийн газар хэд хэдэн төсөл дээр Хятадын компаниудтай хамтрахаар хэлэлцэж байгаа” хэмээн мэдэгджээ. Гэсэн ч үүний дараа эсэргүүцлийн хүрээ улам бүр тэлж, өнгөрсөн лхагва гаригт нийслэл Нур-Султан болон тус улсын хамгийн том хот Алматад газар авсан байна.

Алмата хотод эсэргүүцлийн жагсаалыг үргэлжлүүлэн 30 гаруй хүн хотын захиргааны гадаа “Хятадын үйлдвэрүүдийг барихыг эсэргүүцэж байна” гэсэн лоозон барьсан байжээ. Нур-Султан хотод 20 орчим хүн төв талбайд дээрхтэй адил лоозон барин мөн жагсаж байна.

Хятад бол Казахстаны эрчим хүчний салбарын хамгийн том хөрөнгө оруулагч бөгөөд газрын тос, хийн нийлүүлэлтээ лалын улсуудаас ихэнхдээ авдаг байна. Гэвч зарим шинжээч Хятадын компаниудыг орон нутгийн ажилчдыг хэтэрхий цөөн тоогоор ажиллуулж, гадаадын ажилчдынхаас хэт бага цалин өгдөг хэмээн шүүмжилдэг юм.

Буриадад өрнөсөн эсэргүүцлийн жагсаал оросуудад нэгийг бодогдуулав

ОХУ-д энэ сарын 8-нд бүс нутгийн сонгууль болж өнгөрсөн. Сонгуулийн дүн ОХУ-ын эрх баригчдад, В.Путинд сануулга өгсөн талаар барууны хэвлэлүүд бичиж байгаа билээ. Хэдийгээр ОХУ-ын Сонгуулийн төв комисс энэ удаагийн сонгуулийг элдэв зөрчил будлиангүй болсон хэмээн мэдэгдсэн ч, сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал цуглаан олон болсон. Сөрөг хүчин хийгээд Оросын олон нийтийн зүгээс дургүйцэж, эсэргүүцэж байгаа нэг зүйл нь бие даан нэр дэвшигчидтэй холбоотой. ОХУ-д одоо эрх барьж байгаа “Нэгдмэл  Орос” намын нэр хүнд тааруу байгаа учраас энэ намын олон хүн бие дааж нэр дэвшсэн байна. Өөрөөр хэлбэл, эрх баригч намынхан бие даагч гэдэг нэрийн дор сонгуульд оролцсон гэсэн үг.

Сонгуулийн дараа өрнөсөн эсэргүүцлийн жагсаал цуглаанаас хамгийн дуулиантай нь Улаан-Үдэд болсон. Буриадын нийслэлийнхэн 13 жилийн дараа анх удаа хотын даргаа шууд сонгуулиар сонгосон ч олонхийн буюу 52.5 хувийн санал авсан Игорь Шутенковын ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй, сонгууль луйвар будлиантай болсныг эсэргүүцэн төв талбайдаа гарч суулт зарлан тэмцэл эхлүүлсэн. Гурван өдөр үргэлжилсэн жагсагчдыг тараах гэж цагдаа хүчний байгууллагынхан утаат гранат хэрэглэж, эсэргүүцлийн үйл ажиллагааг тарааж байгаа цагдаа нарын хэрцгий үйлдлийг олон нийтэд хүргэсэн таксины жолооч Дмитрий Баировыг баривчилжээ. Мөн якут бөө Александр Габышевыг саатуулсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн билээ. Эрх баригчид саатуулсан хүмүүсийг суллаж, “Путиныг хөөх” зан үйл үйлдэхээр алхаж байгаа якут бөө Эрхүүгийн зүг явсан байна. Эсэргүүцлийн арга хэмжээ ОХУ-ын Буриад улсын төрийн тэргүүн А.Цыдыновыг жагсагчид руу очиход хүргэж, тэрээр хууль зөрчсөн асуудлыг холбогдох байгууллагаар шалгуулна гэж амласан байна.

Улаан-Үд хотын даргын сонгуульд олонхийн санал авсан Игорь Шутенков энэ сарын 18-нд тангараг өргөсөн. Түүнийг тангараг өргөх үеэр ордны гадаа нэгэн эмэгтэй эсэргүүцлийн лоозон барин зогсож байлаа.  Мөн энэ өдөр Советский дүүргийн шүүхийн хэвлэлийн албанаас мэдээлэхдээ, энэ сарын 9-12-нд Советын талбайд болсон жагсаал цуглааныг зохион байгуулсан гэх хэргээр Петр Дондуковыг 10 хоног баривчлах шийдвэр гарсан гэсэн байна. Энэ шийдвэрийг Буриадын дээд шүүхэд давж заалдаж болно гэснийг aif.ru-гийн мэдээнд дурджээ.  Өчигдөр Буриадын төрийн тэргүүн нийгмийн сүлжээд маш товчхон нэг өгүүлбэр бичсэн байна. “Минийхээр бид одоо хурдаа жаахан сааруулах ёстой байх” А.Цыдыновын бичсэн нь магадгүй болж өнгөрсөн эсэргүүцэл, жагсаалтай холбоотой байж болохыг mk.ru-д тэмдэглэжээ.

Буриадад өрнөсөн эсэргүүцлийн арга хэмжээ оросуудад нэгийг бодогдуулж, орост эрх баригчид хууль хүчний байгууллагыг сонгуулийн луйврыг дарахад ашиглаж байгааг шүүмжлэн цахим сүлжээнд оросууд өөрсдөө бичиж байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ж.Цогзолмаа
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-09-23 10:46:35
    Mongold bolokhoor esun shid ni burdsen khun sugnuud turd shurgalj b.dag...
  • Zassss 2019-09-20 16:40:41
    Mongolchuud hamgiin hulchgar adguus. Salhi haashaa, tiishee gelderch uglej zovlongoo toochij yavdag archaagui shavhruunuud...
  • Zochin 2019-09-20 10:19:03
    Shudraga bus zuiltei urgelj temts,hezee ch temtslee zogsooj bolohgui! MONGOL chuud temtsej chaddaggui,busdaas sur!