Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчид: Б.Наранхүү амбаараа ав, бид газраа авъя
Дүнжингарав худалдааны төвөөс түрээслэгч иргэддээ түрээсийн төлбөрт өөрчлөлт оруулж байгаа тухай мэдэгдэх хуудас хүргүүлж, гэрээгээ шинэчлэх шаардлага тавьжээ. Ингэхдээ нэг түрээслэгчийн сарын түрээсийг 120-140 дахин нэмэгдүүлсэн байна. Улмаар түрээслэгчдийг энэ сарын 25-ны дотор түрээсийн гэрээгээ шинэчлэхгүй бол лангууг суллахыг сануулжээ.

Дүнжингарав худалдааны төвөөс түрээсээ нэмсэн шалтгаанаа ус, дулаан, цахилгааны үнийн нэмэгдэлтэй холбон тайлбарласан байна. Харин түрээслэгчид дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж өчигдөр Дүнжингарав худалдааны төвийн гадаа цуглаан хийж,  эрх ашгаа хамгаалахаар Үйлдвэрчний эвлэл байгуулсан байна. Өнөөдөр Дүнжингарав худалдааны  төвд лангуу түрээслэгчдийн үйлдвэрчний эвлэлээс  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаа цуглаж, хотын дарга С.Амарсайханд хүсэлт хүргүүллээ.

 Энэ үеэр зарим түрээслэгчдийн байр суурийг сонслоо. Т
эдний зүгээс “Б.Наранхүү тэнд байгаа сэндвичэн авбаараа ав. Бид газраа авъя. Газрын маргаантай, ямар ч үйлчлүүлэгчгүй байх үеэс нь эхлэж түрээсэлж эхэлсэн. Гэтэл ишиг иврээ ургахаар эхийг мөргөнө гэгчийн үлгэр болж байна. Овоо үйлчлүүлэгчтэй болоод ирэнгүүт биднийг хөөж байна. Худалдааны төвийг удирдлагуудад шаардлага тавихад хүлээж авдаггүй.  Бидний эрх ашиг зөрчигдөж байна” хэмээж байв.


Дүнжингарав худалдааны төвд лангуу түрээслэгчдийн ҮЭХ-ны Гүйцэтгэх захирал: Х.Лувсанцэрэн

-Дүнжингарав худалдааны төвийн зүгээс бидэнд гэнэт л мэдэгдэл ирүүлсэн. Ингэхдээ түрээсээ 120-140 хувиар нэмнэ гэдгээ мэдэгдээд үгүй бол долоо хоногийн дараа лангуугаа сулла гэсэн. Түрээслэгчид бараагаа аваад хаашаа явах юм бэ? Ийм боломжгүй байдлаар нь далимдуулж дарангуйлал үзүүлж байна. Бид анх Дүнжингаравыг хов хоосон газрын маргаантай байхад түрээсэлж байсан. Гурван жил ямар  ч ашиг орлогогүй эрсдлээ өөрсдөө үүрээд ирээдүйд сайхан болно гэж найдвар тээж өнөөдрийг хүрсэн. Гэтэл жаахан гайгүй болоод ирэхээр түрээсээ нэмчихлээ. Бид түрээсийн төлбөр нэмэгдүүлэх асуудлыг эсэргүүцэж, Дүнжингаравын удирдлагуудад хандсан ч үр дүнд хүрээгүй. Иймээс бид хотын даргад хандаад байна. Хотын даргын мөрийн хөтөлбөрт “Иргэдээ ажлын байраар хангана” гэсэн байгаа. Өнөөдөр ажлын байргүй болох дээрээ ирээд байгаа 1000 гаруй хүн яах вэ? Лангуу түрээслэгчид зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Өдрийн болон ББСБ, банкны зээлтэй.


 Лангуу түрээслэгч

-600 гаруй лангуу байгаа. Үүн дээр нэмэгдээд  Б.Наранхүү гишүүний олимпийн аваргуудад өгсөн бэлэглэлийн лангуунууд байгаа.  Бид Дүнжингарав худалдааны төвийг хүнгүй байхаас нь эхлээд л үйл ажиллагаа явуулж, түрээсээ төлсөн. Тогтсон үйлчлүүлэгчтэй болчхоод ажлын байраа алдмааргүй байна. Үүнийхээ төлөө л тэмцэж байна.


Лангуу түрээслэгч

-Та Дүнжингарав худалдааны төвд хэдэн жил лангуу түрээсэлж байна вэ?

-Гурван жил гаран

-Хэдэн метр квадрат талбай түрээсэлдэг вэ?

-Нэг павильон нь нэг айлын том хоолны ширээг зургааг тавьчихсан юм шиг хэмжээтэй. Үүнийг 6 метр/кв гэж тооцоод байгаа юм. Энэ талбайд 495 мянган төгрөг төлдөг. Үүнийг 995 мянган төгрөг болгосон. Харин хажуу хан нь 945-1 сая 200 мянган төгрөг болоод байна.

-Нийслэлийн Засаг даргад та бүхний зүгээс ямар шаардлага хүргүүлж байна вэ?

-Түрээсийг 495 мянган төгрөгт барих хүсэлтэй байгаагаа хүргүүлнэ. Бид өөрсдөө эрсдэлээ үүрээд, тогтвортой ажлын байр бий болгоод өнөөдрийг хүрсэн.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • халиун 2019-09-21 11:47:51
    Наранхүү бүр 1.5 сая болгож түрээсээ нэмнэ өгч чадах нь өгөөд чадахгүй бол бүр зайл гэнэ.Яагаад гэвэл барилгийн хужаа нарийг оруулахын гэсэн тэгээд зоригтой бгн...
    66.181.161.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Би 2019-09-20 15:04:51
    Үнээ нэмэх нь зөв
    103.212.117.168
    Мэдэгдсэн Хариулах
  • Ард 2019-09-20 13:12:03
    Энэ жагар улсад ганц хадаас хадаж үзсэн болоод энэ их бүтээн бүтээн байгуулалтыг амбаараар дуудаасай ард түмэнд худлаа буруу ташаа мэдээлэл авч хоолны мөнгөө
    202.9.43.216
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-09-19 21:30:19
    tiishdee neg muu sendvichin ambaar barichaad ih ym bolohnee oldson ugaadsaa dolooj chadahgui bol boliul taarna gazriig ni huraaj avaad toriin tomor nuuree uzuul...
    64.119.26.185
    Мэдэгдсэн Хариулах
    • Монгол 2019-09-20 13:14:09
      Тэр сэндвич дотор юу байгааг очиж харчаад дуугардаа
      202.9.43.216
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-09-19 17:56:48
    Юмны эзэд нь санаадаа орсон үнээ хэлээд түрээслэх юм даа . Тэдэнд мөнгө өгч ажиллаж байгаа гол хүч нь өрнөөс өр дамжиж стресс дарамттай амьдарч бгаа .
    202.9.44.166
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2019-09-19 16:02:06
    olon ulsad hudulmuriin hulsnii dood hemjeenees deesh tvrees awahiig horiglodog ene ni hvnii amid yawah erhiig zurchij bn gj vzdeg gd tv-r yariad bn
    66.181.191.24
    Мэдэгдсэн Хариулах
  • vio 2019-09-19 15:09:31
    gazraa avy gdg chn zov
    66.181.182.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-09-19 15:07:34
    Наад зах чинь хувь хүнийх болохоос хотынх биш биз дээ. Амарсайхан яахын Наранхүүг түрээсийн үнээ битгий нэм гэх юмуу ????
    103.212.118.98
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2019-09-19 16:19:13
      газраа авна ш дээ хѳ
      202.55.188.43
      Мэдэгдсэн Хариулах
  • Баагий 2019-09-19 14:21:34
    Хүн юм аа хэдээр түрээслэх тэр хүний л эрх ш дээ. Зах зээлд ороод хэдэн жил болж байна? Чаддаг юм бол өөрсдөө бариад худалдаагаа хийгээч. Хүний өмнөөс . . .
    150.129.143.99
    Мэдэгдсэн Хариулах
  • муу сурсан хүмүүс баина даа эд 2019-09-19 14:06:18
    нэг нь 120-140 дахин нэмэгдүүлсэн гэх ,нөгөө нь 120-140% нэмэгдүүлсэн гэх, 3дахь нь 495аас 995 болгосон гэх иим малууд яаж худалдаа хиидэг баинаа,
    202.179.25.80
    Мэдэгдсэн Хариулах
    • Б.  2019-09-19 22:09:43
      Тэгээд хувьлаад бодоод үзээч
      150.129.141.192
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2019-09-19 13:55:26
    ,.Усны ундрага дээр барьсан сендвичин барилгыг нь нураалга . Анх хэн ч орохгүй түрээсгүй орооч гэж гуйж байснаа мартчихаад томроод байвал бүгдээрээ хаяад гарчих...
    139.5.219.127
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-09-19 13:52:47
    Bugd garcgihaa Naranhuugees gazraa avya geed baigaarai myy lyivarch yahiin harya.
    202.55.188.88
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2019-09-19 13:38:34
    GARCH HEREGGUIEE, HARIN NAIMAA CH BITGII HII BITGII NAANAASAA HOLD...AJIL HAYLT L GESEN UG.... HEN N DIILEH EE UZEH L HEREGTEIDEE....
    180.150.82.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Kkkk 2019-09-19 13:04:20
    Bvgd naanaasaa garaa xooson baishingaa ter naranxvvn vxev vxetlee tevreed xevtene biz
    66.181.161.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Би 2019-09-19 12:34:32
    Яаг адил бараа замын 2 талд өөр өөр үнээр байх юм. Наран туул, Дүнжингаравд
    203.91.115.52
    Мэдэгдсэн Хариулах
  • Ме 2019-09-19 12:28:57
    Дүнжингарав луу очдог ганц л шалтгаан бий, машины зогсоол нь боломжийн болхоор, өөр бусад илүү гарах юм юу ч байхгүй
    173.48.97.45
    Мэдэгдсэн Хариулах
  • Zass 2019-09-19 08:43:14
    Bid nar zeeltei gej ireed l shaahiimaa ter zeel ntr chin hend hamaatain.
    103.229.121.126
    Мэдэгдсэн Хариулах
  • Ghh 2019-09-19 08:36:45
    Энэ дүүргүүд газар гаргаж хүнсний болон ийм барааны зах барьж ард иргэддээ болрмжийн үнээр түрээслэж ажлын байр бий болгож, хүнс барааны үнийн өсөлтийг хязгаарл...
    66.181.161.32
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-09-19 07:51:04
    Yag zov, hulgaichdaas bidnees hulgailsan yumig butsaaj avya.
    66.181.161.69
    Мэдэгдсэн Хариулах
  • Баян хүн байнаа 2019-09-19 06:25:56
    Лангуунуудаас 350 сая, Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээнээс 500 сая, Хоолны газруудаас 300 сая,нийт 1.1 тэрбум төгрөгийн орлоготой. Тэгээд бас газраа зарна
    103.57.93.81
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2019-09-19 06:23:00
    Naranhuu, Sarangerel geed egch duu hoer taarsan taar shuudainuud UIH iig utgiig ni aldagduulj nudnii bulai bolj baigaa bas ter egchiinh ni nohor gej nohor Niseh...
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-09-19 06:16:27
    наранхуугийн ард хятадууд хятадуудын ард амарсайхан байгаа та нарт хэрэг болох болов уу даа наранхууг хятад руу нь хееж явуул газраа монголчууд нь мэдэх нь зев
    203.91.115.40
    Мэдэгдсэн Хариулах