Оюутны зээлийг чөлөөлж, коллежийг төлбөргүй болгох уу
2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчдийн сунгаа сарын өмнөөс эхэлсэн. Ардчилсан намын 20 нэр дэвшигч хэдийнэ мөрийн хөтөлбөрөө танилцуулж эхэллээ. Тухайлбал, оюутны зээлийг чөлөөлж, коллежийг төлбөрөөс чөлөөлөх тухай саналыг тэд гаргасныг "Форбес" мэдээлэв.

Одоогоор АНУ нийт 1.6 их наяд ам.доллар бүхий оюутны зээлтэй байна. Зарим миллениалууд гэрлэлт болон хүүхэд төрүүлэх, байшин худалдан авахаа ч хйошлуулж байгаа нь оюутны зэлийн өрийг улам бүр ихэсгэж байна. Тэгвэл төрөлт их байхад мэндэлсэн хүмүүс одоо зээлээ төлж эхэлж байгаа юм. Үүнээс гадна гэр бүлүүдэд хүүхдүүдээ коллежид сургана гэдэг өндөр зардалтай ажил болжээ.

Ерөнхийлөгчид нэр дэвшигч, дэд Ерөнхийлөгч асан Жое Байден, Вермонтын хараат бус сенатор Берни Сандерс болон Массачусетсийн сенатор Элизабет Уоррен нар эхний эгнээнд бичигдэж, санал хураалтад хэдийнэ хоёр оронтой хувийг эзэлжээ.

Дөрвөн нэр дэвшигч оюутны зээлийн өр хэрхэн хямрал үүсгэж байгааг онцолж байгаа юм.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-09-19 02:42:44
    Ер нь Монголд ч гэсэн Оюутаны төлбөр хэт их өндөр байгаа шүү. Энэ Их дээд сургуулиуд ямар Том байшин барицгааж байна. Энэ хэтэрхий их ашигтай байгааг харуулж бн...