Япон газрын тосны нөөцөө хэрэглэнэ
Японы Аж үйлдвэрийн сайд Исшу Сугарава "Япон газрын тосны дотоодын хэрэгцээгээ 230 гаруй хоног хангахад хүрэлцэх нөөцтэй" болохыг онцолжээ.

Мөн Аж үйлдвэрийн яам Олон улсын эрчим хүчний агентлаг болон бусад оронтой энэ нөөцөө гаргаж шаардлагатай тохиолдолд газрын тосны хэрэгцээг хангах санал тавьж хамтран ажиллана" гэсэн гэв. Газрын тосны үнэ уржигдар 15 хувиар өссөн бөгөөд энэ нь сүүлийн 30 жилийн хамгийн дээд үзүүлэлт болжээ.

Харин Өмнөд Солонгосын Эрчим хүчний яам гаргасан мэдэгдэлдээ Саудын Арабаас импортолдог газрын тосны нийлүүлэлтэд богино хугацаанд нөлөөлнө гэж харахгүй байгаагаа дурджээ. Гэхдээ нөхцөл байдал дордвол нөөцөө гаргах талаар судалж байгаагаа мэдэгдсэн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.