Мэдээлэлгүй байгаа нь авлигад дарлагдахын үндэс үү
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "Мэдээлэлгүй байгаа нь авлигад дарлагдахын үндэс" сэдвээр өнөөдөр мэдээлэл хийлээ.

Уг зөвлөлийн хамт олон өнгөрсөн наймдугаар сард Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгууд болон зарим суманд ажиллажээ. Энэ үеэрээ 640 иргэнийг судалгаанд оролцуулсан байна.

Судалгаанд оролцогсдын 91.4 хувь орон нутгийн төсвийг мэдэхгүй, 96.9 хувь орон нутгийг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сангийн төсөв, зээл олголт буцаалтын талаар мэдэхгүй, 77.03 хувьд авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх сургалт хийгдээгүй, 90.6 хувь нь авлигыг мэдээлэх утас байдгийг мэдэхгүй гэж хариулжээ.

Мөн орон нутагт аймаг, сумын Засаг даргын тамгын газар, эмнэлэг зэрэг төрийн байгууллага хүнд сурталтай гэж хариулсан талаар мэдээлэв.

Мөн тус зөвлөлийнхөн орон нутагт төрийн тогтолцоо данхайж байна гэсэн дүгнэлт гаргажээ.
 
О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.