Казахстаны нийслэл Нур-Султан хотод чөлөөт бөхийн ДАШТ эхэлсэн байгаа билээ.
Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 50, 53 кг-ын олимпийн жин, 55, 72 кг-ын олимпийн бус жингийн барилдаанд манай дөрвөн бөх барилдсанаас ганц эмэгтэйчүүдийн 55 кг-ын жингийн Б.Болортуяа дагах барилдаанд үлдсэн.
Б.Болортуяа эхний тойрогт Энэтхэгийн Лалитаг 10-3 ялаад шилдэг 16-д Пан Америкийн АШТ-ий хүрэл медальт Америкийн Винчестерт ялагдсан билээ.
АНУ-ын Винчестер Туркийн Бедиха Гуныг ялсан тул дагах барилдаан хийх эрхтэй болсон.
Түүний энэ удаагийн өрсөлдөгч нь Кыргызстаны бөх, 2016 оны Оюутны ДАШТ-ий хүрэл медальт Мадина Надирова байсан бөгөөд өнөөдөр эхний үед 10:0 оноогоор цэвэр яллаа.
Харин маргааш Б.Болортуяа хүрэл медалийн төлөө Туркийн Бедиха Гунтэй барилдана.
О.Гэрэл
Оллоо.mn