Он гарсаар 4 хүүхэд нүхэн жорлонд унаж эндэв
Эцэг эх, асран хамгаалагч нарын хайхрамжгүй хариуцлагагүй байдлаас болж бага насны хүүхдүүд амиа алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байна.

Тухайлбал, энэ он гарснаас хойш бага насны 4 хүүхэд нүхэн жорлонд унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарав.
Өчигдөр гэхэд ийм хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн  гуравдугаар хороонд нэг настай хүүхэд нүхэн жорлонд унаж нас барсан хэрэг гарчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10.20 цагт очиж  хоёр метр гүн нүхэн жорлонд унаж нас барсан байсан охины цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Тиймээс  эцэг эх, асран хамгаалагчид анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Jagaa 2019-09-18 05:48:08
    Teneg etseg eh n muu humuus hariutslaga toots um mani
    64.119.24.205
    Мэдэгдсэн Хариулах