Б сорцийн шинжилгээ өгсөн бөхийн хариу ирээгүй байна
Баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос журмын дагуу аварга Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хасч, Э.Оюунболдод тавын даваанаас хойш унасан бөхчүүдэд цол чимгийг нь нэмж олгох шийдвэр гаргасан.

Энэ шийдвэрээ Баяр наадам зохион байгуулах үндэсний хороонд есдүгээр сарын 02-нд хүргүүлсэн.

Баяр наадам зохион байгуулах хорооны тогтоолоор тухайн бөхийн барилдах эрхийг нь хасах бөгөөд цол хураах асуудлыг хорооноос Ерөнхийлөгчид уламжилдаг журамтай.

Тэгвэл Бөхийн салбар хорооноос Баяр наадам зохион байгуулах хороонд хүсэлт хүргүүлээд аль хэдийн 16 хоносон байхад ямар нэг шийдвэр гаргаагүй байна.

Түүнчлэн Б сорьцын шинжилгээ өгсөн нэг бөхийн шинжилгээний хариу мөн л одоо хүртэл ирээгүй байгаа гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.

Тэрбээр “Б сорьцын шинжилгээ хийлгэсэн бөхийн хариу манайд ирээгүй. Солонгос улс дахь лабораториос хариуг нь эхлээд Допингийн эсрэг үндэсний төв рүү явуулна. Харин Допингийн эсрэг үндэсний төвөөс манайх руу хариуг нь явуулах ёстой. Тогтоосон хугацаа гэж байдаггүй. Хариуг ирүүлмэгц олон нийтэд зарлана” гэлээ.

Б сорьцын шинжилгээ өгсөн бөхийн шинжилгээний хариу манайд ирмэгц Бөхийн салбар хороо дахиад хуралдах юм.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МҮБХ 2019-10-03 11:26:32
    ТАБЛЕТКАГААР УУГААГҮЙ БАЙХАА САМОСВАЛААР УУСАН БОЛТОЙ БАЙСАН ШҮҮ. ТАЛБАЙ ТОЙРЧ ГҮЙГЭЭД ОРОО ОРСОН ЮМ ШИГ Л БАЙСАН ДАА. ОД ОРОО ХОЁР НЬ ЗЭРЭГ ОРЖ Л ДЭЭ
    124.67.18.39
    Мэдэгдсэн Хариулах
  • содов 2019-09-27 08:06:42
    А:Сүхбат, хар аврага хоёр нэгэнт хөөцөлдөж эхэлсэн бол Оюун болд шар будаа боллоо гэсэн үг Барилдаж байх үед нь цайнд нь таблетка хийхэд л дуусаа шүүдээ Үүнийг ...
    182.160.40.28
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-09-18 23:57:08
    + гарна даа.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • бөх сонирхогч 2019-09-18 18:35:53
    Энэ шинжилгээний хариу үнэхээр итгэл муутай юм. Оюунболдынх нь маш түргэн ирээд өөр 1 бөхийнх одоо болтол хариу нь ирдэггүй, хачирхалтай шүү...
    112.72.12.3
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-09-18 02:46:40
    гэрэл мал бичсэнээ унш шинжилгээний ариу манайд ирмэгц салбар хороо хуралдана манайд гэдэг нь гэрэл малынд гэж ойлгогдохоор болсон бна
    203.91.115.37
    Мэдэгдсэн Хариулах