Дөрвөлжин сум Хонгор сумын араас орох уу
Завхан аймгийн Дөрвөлжин сумын ард иргэд газар нутгийнхаа төлөө тэмцэж, Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт хандахаар болжээ.

Учир нь тус нутаг Дархан-Уул аймгийн Хонгор сум шиг болж байгаад халаглаж харамсч, харуусаж байгаагаа илэрхийлэв.

Хэдхэн хоногийн өмнө Багануурт нь 1500 гаруй шувуу үл мэдэгдэх шалтгаанаар үхсэн нь тус нутагт үйл ажиллагаа явуулдаг Хонконгийн хөрөнгө оруулалттай уул уурхайн “Баян-Айраг Эксплорэйшн ” ХХКомпанийн буруутай үйлээс болсон гэж нутгийн иргэд хардаж байгаа аж.

Дээрх шувууд хордож үхсэн үү, өөр шалтгаанаар үхсэн үү гэдгийг холбогдох мэргэжлийн байгууллагуудын шинжилгээний хариугаар тодорхой болох ч өнөөдрийг хүртэл эцсийн хариу гараагүй байна. Урьдчилсан байдлаар хордож үхээгүй гэсэн дүгнэлтийг гаргасан гэх.

Гэвч энэ дүгнэлтийг ард иргэд нь эсэргүүцэж “Худлаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд зориудаар тарааж байна” гэж бухимдсан юм.

Хайран шувууд, үнэндээ юун Хонгор сум. Хонгор сумаас ч илүү байгаль экологи, хүн амд хортой нөхцөл байдал үүсчихсэнийг МХЕГ болон орон нутгийн мэргэжлийн хяналтын газар хав дарж, нам нуугаад байгаа юм биш биз дээ.

Учир нь Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн “Баян-Айраг Эксплорэйшн” компани удаа дараа цианит натри алдаж, байгаль орчинд маш их хор хохирол учруулсан байна.

Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн зургадугаар сард  их хэмжээний бороо орсны улмаас “Баян-Айраг Эксплорэйшн” ХХК-ийн нуруулдан уусгах үүрийн хойд хэсэгт уулын үерийн ус орж, 1693 м.кв талбайд үүрийн ёроолын хэсэгт дэвссэн плёнкноос хальж хуримтлагдсан байдаг.

Тус компани цианид ашиглан нуруулдан уусгах технологиор алт олборлодог бөгөөд хуримтлагдсан үерийн усыг хөрсөнд шингээхгүй байх арга хэмжээ авч, насосоор соруулан бусад үүр руу шилжүүлсэн.

Ер нь тус компани ер нь хууль дүрмийн дагуу ажилладаггүй. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанид 2019 оны гуравдугаар сард хийсэн хяналт шалгалтаар тодорхой зөрчлүүдийг илрүүлж, Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч “Баян-Айраг Эксплорэйшн” компанийн зүгээс албан шаардлагын хариу ирүүлээгүй, үр дүнд хүрсэн ажил зохион байгуулж ажиллаагүй байдаг.

Цианит натри алдсныг тухайн үед  хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээд өнгөрдөг. Түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоогоод эргээд ажиллаад эхэлдэг байна. Ямар ч хариуцлага алга, энэ компанид. Хэн хариуцлага тооцох ёстой юм бэ.

Дөрвөлжин сум нь газар доор 60 тонн алттай. Гэтэл тус газрын онгон дагшин байгаль газар нутгийг дээрх уурхай ухаад дууслаа. Удаа дараа буюу бүр тодруулбал, 8-9 удаа цианит натри алдсан. Мэдэгдсэн нь 3-4 болохоос мэдэгдээгүй, хав дарсан нь хэд байгааг ч мэдэхгүй юм.

Магадгүй авлига аваад асуудлыг нам дардаг дарга нар байхыг ч үгүйсгэхгүй.  Ард иргэд тэмцэх, хардах эрхтэй учраас хардаж байна. Үе үеийн Засаг дарга, хууль хяналтын албаныхан, төрийн бүх байгууллагын амыг хаадаг гэж ард иргэд нь ярьж байгаа юм.

“Баян-Айраг” компанийн балгаар Дөрвөлжин сумын иргэд уух усгүй болж, газар шороо, ус хөрс нь бохирдож, хүн мал амьтан нь хордож үхэх аюулд хүрэх вий дээ.

Тиймээс төрийн өндөрлөгүүд энэ асуудлыг анхааралдаа аваасай, асуудлыг шалгаж нягталж үзээсэй гэсэндээ нутгийн иргэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хандахаар болжээ.



О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-09-27 12:31:42
    Xongoriig Xayan horduulaa bz de
    202.9.43.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-09-18 06:25:15
    За монголчууд минь олон удаа сонгогдсон олны танил эрхмүүдэд итгэл бүү өг бүү сонго үүний оронд чөтгөр ч байсан яахав шинэ хүн шинэ нам сонгоцгоое
    202.9.42.234
    Мэдэгдсэн Хариулах
  • Хурц  2019-09-18 03:30:00
    Хариуцлага алга аа, хаягдаад үлдэх вий дээ хол аймаг сумын иргэд...Хаа хаанаа анхаарч байгаарай...
    66.181.161.47
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-09-18 03:10:37
    Гадны компаниуд яахаараа Монголын газар нутагт эзэн суучихсан хамаг газар шороо, эх орныг минь сэндийчэж байдаг байнаа.
    66.181.161.22
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-09-18 02:41:44
    Шувууд үхсэн газар уурхайгаас 300 км-ийн зайтай. Ингэж худлаа цуурч болохгүй.
    202.179.8.210
    Мэдэгдсэн Хариулах
    • bolgoomjil 2019-09-18 06:26:32
      tendees undaalaad tegeed nisej yavaad 300km-n tsaana uxsen bval yaxuu
      202.21.100.210
      Мэдэгдсэн Хариулах