“Намрын ногоон өдрүүд” маргааш эхэлнэ
“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ энэ сарын 18-24-ний өдрүүдэд “Мишээл ЭКСПО” төвд зохион байгуулна. Энэхүү арга хэмжээ “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор Монгол улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог болж байна. 

Тус арга хэмжээнд нийслэл, 21 аймгаас шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тариаланчид, ногоочид оролцно.
 “Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний үеэр 9-р сарын 20-нд “Баяжуулсан хүнс”  9-р сарын 21-нд “Атар-60 жил” болон “Үндэсний хоол”,  9-р сарын 22-нд  “Мах сүүний анхдугаар аян”, 9-р сарын 23-нд  “Алсыг харъя, Органикийг сонгоё” өдөрлөгүүдийг зохион байгуулна.

Хүнсний боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, хүнсний импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний салбарт эрүүл, шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, харилцан туршлага судлах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл Монгол хүнс” үзэсгэлэн худалдааны үеэр хүнсний шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтыг дараах номинацаар зохион байгуулна.
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.