Явуулын хүүхэд хамгааллын үйлчилгээтэй болжээ
Гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхэдтэй зүй бус харьцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлд нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх зорилготой Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ нээлтээ хийжээ.
 
Энэхүү автобустай үйлчилгээг мэргэжлийн баг хөдөлгөөнт хэлбэрээр газар дээр нь шуурхай үзүүлэх, зөвлөн туслах бөгөөд Улаанбаатар хотод төдийгүй 21 аймагт нэгэн зэрэг бий болгож байгаагаараа ач холбогдолтой юм байна.

Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ нь хүүхэд, иргэд, олон нийтийг хүүхэд хамгааллын талаар мэдлэгжүүлэх, нийгмийн сэтгэл зүйд хүүхдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэх хандлага төлөвшүүлэх, зөрчил мэдээллийг хүлээн авч, газар дээр нь шуурхай шийдвэрлэх, хуулиар хүүхдийн эрхийг хангах үүрэг хүлээгчдийг ажлын байранд нь чадавхжуулах, зөвлөн туслах, эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хамгаалах үйлчилгээнд холбон зуучлах, хяналт тавих, хүүхдийг эрсдэлд нөхцөлд оруулж болзошгүй орчны аюулгүй байдалд хяналт тавих зэрэг үйл ажиллагааг газар дээр нь очиж, түргэн шуурхай шийдвэрлэх төрийн үйлчилгээний нэг хэсэг юм.

Хүүхэд хамгааллын энэхүү автобус хаана очиж зогсоно, тэр газар “хүүхэд хамгааллын цэг” болно. Автобус дотор хүүхэд өсвөр үеийнхэн, эцэг эхчүүд, залуу хосуудад тулгамдсан асуудлаар мэдээлэл өгөх самбар, ном, гарын авлага, сэтгэл зүйн болон хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгөх өрөө тасалгаа, хүүхэд хамгааллын зөрчлийг даруй бүртгэж, нэгдсэн системд оруулах эрсдэлийн программ, тоглоомын булан, номын сан гээд олон зүйл бий. Эцэг эхчүүд, хүүхдүүд, гэр бүл, хүүхдийн эрх хамгаалал, нөхөн үржихүйн асуудал, нийгэмд тулгамдаж буй сөрөг үзэгдлүүдийг сайн сайхан замд орох учир шалтгаан, танин мэдэхүйн шинжтэй сургалт, мэдээллүүдийг явуулын үйлчилгээнээс авч болох юм байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.