Хичээлийн шинэ жил эхлэнгүүт нийслэлд замын хөдөлгөөний түгжрэл ихсэж, бүр тэг зогсолт хийх хэмжээнд хүрлээ.
Тиймээс түгжрэлийг бууруулах замын бүсчлэлээ хийх нь зөв албан тушаалтнууд үзэж байгаа ч ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй дэмжихгүй байгаа юм.
Хүн бүр автомашинтай шахуу байна. Нэг айлд дунджаар гурван машин байхаар түгжрэл буурахгүй гэж үзэж буй.
Өнөөдрийн байдлаар Нийслэлд нэг сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Үүний 900 орчим мянга нь автомашин. Эдгээрийн 400-500 гаруй мянга нь нийслэлд замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог.
Анх хот төлөвлөлтийг байгуулахад ийм хэмжээний автомашин тээврийн хэрэгсэлд оролцоно гэж тооцоогүй учраас 800 орчим км асфальтан зам дээр түгжрэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна.
Тээврийн замын цагдаагийн албанаас зохицуулагч замд камерын хяналтад үндэслэн зохион байгуулалтаа хийн аль болох түгжрэлийг бууруулахаар ажиллаж байгаа юм. Хэдийгээр хотын бүх замын хөдөлгөөний урсгал ачаалалтай, түгжрэлтэй байгаа ч тэг зогсолт эхлээгүй гэдгийг албаныхан хэлэв.
О.Гэрэл
Оллоо.mn