Монголын төрийг 44 жил удирдсан Улсын баатар Ю.Цэдэнбал өнөөдөр төржээ

БНМАУ-ын төрийг 44 жил удирдсан Улсын баатар, Хөдөлмөрийн баатар,маршал Ю.Цэдэнбал 1916 оны есдүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Давст суманд 11 хүүхэдтэй айлын тав дахь хүү нь болж мэндэлжээ.

Тэрээр Монголын төрийг хагас зууны турш жолоодон 20-р зууны бүтээн байгуулалтанд бүхий л амьдралаа зориулсан удирдагч байв.

Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. 

Ю.Цэдэнбал нь1925 онд Ховд хотын бага сургуульд элсэж 1929 онд төгссөн. Мөн онд Цэдэнбал боловсролоо үргэлжлүүлэхээр Эрхүү рүү явжээ. 9 жилийн турш тэрээр Эрхүү, Улаан-Үдийн хооронд аялж Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.

Улс төрийн амьдрал

1938 онд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ирж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3 дугаар сараас Сангийн яамны дэд сайд, 7 дугаар сараас 1940 оны 4 дүгээр сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ.

1940 оны МАХН-ын Х их хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8 дугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Энэ 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.

1945-1952 онд БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952-1974 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга, 1974-1984 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу БНМАУ-ын төрийн тэргүүнээр ажилласан юм.

Ю.Цэдэнбалын байгуулсан гавьяа, гаргасан алдааг түүхэн бодитоор дүгнэх хэрэгтэй. Түүнийг улс төрийн амьдралд орж эхлэх үед Монгол Улс азийн хоцрогдсон бүдүүлэг, социалист нийгэм байгуулах хөгжлийн зам дээр дөнгөж гарч ирээд байсан. Ю.Цэдэнбал монгол орныг аж үйлдвэржүүлж, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, хүн амаа шинэ бичиг үсэгт хамруулж, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх, ухаан, соёлын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байсан.

Ю.Цэдэнбал БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулах, НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болгоход чухал хувь нэмэр оруулсан. Түүнийг төрийн эрх барьж байх хугацаанд БНМАУ дэлхийн 130 гаруй улстай дипломат харилцаатай, 60 гаруй улстай соёлын харилцаатай болсон.

Ю.Цэдэнбал ЗХУ болон бусад социалист лагерийн орнуудын дэмжлэгтэйгээр БНМАУ-ын нийгэм эдийн засаг, соёлыг 1960-1980 онуудад эрчимтэй урагшлуулан хөгжүүлсэн гавьяатай. Гэвч мал сүргийг хүчээр нийгэмчилж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд шүүмжлэлтэй хандсан улстөрч, урлаг соёлын зүтгэлтэн, эх оронч сэхээтнүүдийг хавчин гадуурхаж, үндэсний соёл шашныг хориглох, хэт зөвлөлтчлөх бодлого баримтлах зэрэг алдаа дутагдал гаргаж байсан.

Амьдралын сүүлийн жилүүд

1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтагаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Батмөнх сонгогдсон. Ю.Цэдэнбалыг Зөвлөлтийн КГБ монголын удирдагчаар томилж байсан бол түүнийг албан тушаалаас нь зайлуулах ажиллагааг мөн л зөвлөлтийн КГБ зохион байгуулсан хэмээн зарим судлаачид үздэг. Ю.Цэдэнбал нас барах хүртлээ Москавад бараг гэрийн хорионд амьдарч байсан.

Ю.Цэдэнбал Монголдоо очих талаар ЗХУКН-ын Төв Хороо, Монголын Элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хэн ч түүний хүсэлтийг хүлээж аваагүй юм. Ю.Цэдэнбал 1991 онд Москвад нас барахад шарилыг нь Улаанбаатарт авчирч, Алтан-Өлгийд оршуулжээ.

Түүний алтан шарилыг оршуулах үйл ажиллагаанд гэргий А.Филатова оролцохоор Москвагаас Улаанбаатарт ирээд байхад нь монголын прокурорын байгууллага түүнээс байцаалт авахыг оролдож байжээ.

Энэ нь монголын хууль хяналтын байгууллага ёс зүй байхгүй, коммунист хандлагаасаа гарч чадаагүй байсан гэдгийг харуулж байгаа юм.

Нас барсных нь дараа Улаанбаатар хотод Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбайг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ.

Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгосон.

2016 оны 9 сарын 21-ний Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түүний нэрэмжит болгожээ.

О.Гэрэл
Оллоо.mn 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Жабаа 2019-09-19 02:43:58
    Улаан оросын Буун нохой
    202.126.88.235
    Мэдэгдсэн Хариулах
    • Jabaa 2019-10-16 06:55:25
      chi bol ulaan hyatadiin buunii nohoi hyatad ruu gaa zailaarai novsh mini
      84.57.123.158
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-09-17 06:15:47
    http://baabar.mn/article/tawiuliin-gaslant-tawilan
    202.21.115.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-09-17 04:48:59
    Бидний цөөхөн монголчууд энэ хүнийг үхэх үед жаахан сэтгэлд юм хийсэн дээ энгээд түүхээ харвал бид олсноосоо алдсан дандаа их байх м ю даа
    202.9.43.42
    Мэдэгдсэн Хариулах
    • Bn 2019-12-06 07:39:39
      Ulsiinhaa tuluu zutgej yabsan uhaant hunii ni uranhai tabchikiig ni hurtel huraaj bsan gesen.Ardchilalin gegdeh 13 bol Gorbachebiin zohioson KGB iin hubilbar
      85.218.48.83
      Мэдэгдсэн Хариулах