Арьс цайх өвчнийг анагаахын хэллэгээр Витилиго гэдэг. Витилиго (vitiligo) – энэ бол хамгийн бага судлагдсан бөгөөд эмчлэхэд бэрх өвчнүүдийн нэг юм. Энэ өвчин хэдэн ч насанд тохиолдож болох бөгөөд арьсны фигментүүд үгүй болсноос цагаан толбонууд үүсэж, улмаар эдгэрэхгүй байх тохиолдол их гардаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар дэлхийн хүн амын 1 хувь нь өвчилсөн байна.
Бразилд 3 сая гаруй витилиго өвчтэй хүмүүс байдаг. Түүний нэг нь өдгөө 64 настай João Stanganelli. João-д 38 настайгаас нь vitiligo шинж тэмдэг илэрч эхэлжээ. Тэрбээр үйлдвэрт ажилладаг байсан боловч зүрхний асуудлаас болж ажлаасаа гарснаар түүний амьдрал эрс өөрчлөгдсөн байна. João амьдралаа хязгаарлагдмал хаагдмал байдлаар өнгөрүүлэхийг хүссэнгүй оюун санаагаа эрүүл, идэвхтэй, аз жаргалтай байлгах хобби олж хөгжүүлэхээр шийдэн эхнэртэйгээ хамтран нэхмэл хийж эхэлсэн байна. Тэрбээр витилиго өвчтэй хүүхдүүдийг өөдрөг баяр баясгалантай байлгах, тэдний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд vitiligo-нэхмэл хүүхэлдэйг урлаж эхэлжээ.Нэвтрэх