Монголд багшлахаар ирсэн гадаад иргэнийг хар тамхины хэргээр саатуулав
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн, 41 настай, эрэгтэй С нь өнгөрсөн сард гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монгол Улсад ирсэн байна.

Харин өчигдөр өдрийн өглөө 06:45 минутанд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гүйцэтгэх ажиллагааны үр дүнд уг этгээдийг БЗД-ын 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс баривчилсан.

Уг иргэн нь баривчлагдах үедээ НҮБ-ын 1961 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг 6 гр хар тамхины төрөл хадгалж явсан болох нь тогтоогдсон.

Түүний биеэс шээс авч хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогджээ.

Уг гадаад улсын иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байна.

Түүнд шүүхээс “хязгаарлалт тогтоох” буюу хуучнаар “хилийн хорих тавих” таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.





О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!! 2019-09-17 05:59:33
    Yawj yawj Mongold neg iimerhuu garuud l irne shuu ! Gadaadiin Irgen Haryatiinhaan uuniig jigshee !!! Hyanaj bai !!!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Zelem 2019-09-17 04:58:11
    Хар тамхи, виагра, кондом, задгай төгрөг л байна, кондомтой байгаа нь яамайдаа ха ха ха
    103.229.123.205
    Мэдэгдсэн Хариулах
  • Уншигч 2019-09-17 04:18:31
    О.Гэрэл таны бичсэн : Түүний биеэс шээс авч гэдгийг ойлгосонгүй.
    202.179.4.242
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-09-17 03:57:03
    Новш чинь хүүхдүүдэд юу зааж байсан бол
    202.179.26.32
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-09-17 03:56:39
    монголыг их замбараагүй газар гэж бодож дээ
    139.5.217.66
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-09-17 03:53:09
    Юу багшлах гэж орж ирсэн юм бол муухай буруу юм л багшлах гэж орж ирсэн юм болуу хариуцлагыг нь тооц
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2019-09-17 03:42:57
    Гадаад багш нарыг сайн шалгах ёстой ,Энэ харьяа алба газрууд анхаарахгүй байна !
    202.21.117.178
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-09-17 03:21:43
    биед нь байгаа монгол мөнгийг яаж авч яваа новш вэ иймэрхүү л хүн хувийн сургуулийн багш бна даа зайлуул оруулж ирсэн сургуультайн хариуцлага тооцооч
    103.68.107.29
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2019-09-17 01:45:09
    Хош шаарнуудыг хилээр битгий оруулж бай л даа !Юун 10 жилийн сургуульд багшлуулах вэ!!!!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах