БНХАУ-ын харуулын хөлөг онгоц Японы хилийг зөрчжээ
БНХАУ-ын эргүүлийн дөрвөн хөлөг онгоц зүүн Хятадын тэнгисийн маргаантай газар нутаг Сэнкакү арлын орчмоор Японы тэнгист орсон гэж "NHK" телевиз мэдээлсэн байна. Японы эргүүлийн харуулын мэдэгдсэнээр энэ хөлөг онгоцууд орон нутгийн цагаар Уоцүришима арлын урдуур тус улсын усан хилээр нэвтэрсэн ажээ. Тиймээс тэд хил зөрчигчдөд эзэмшлээс  нь дариухан гарах шаардлагыг тавьж анхааруулсан байна.

Энэ нь БНХАУ-ын харуулынхан Сэнкакү арлын орчмоор өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр хил зөрчиж байгаа анхны үйлдэл ажээ. Японы Засгийн газар үүнтэй холбоотой баримтыг цуглуулах, нөхцөл байдлыг судлах ажлын багийг бий болгосон байна. Токио, Бээжин нь 1970 оноос хойш өрнөсөн Зүүн Хятадын тэнгис, Сэнкакү арлын орчмоор өрнөсөн маргаантай хэвээр байгаа юм. Японы зүгээс энэ таван арал нь 1985 оноос хойш тэдний эзэмшлээс гадна өмнө нь хэний ч газар нутаг байгаагүй гэж мэдэгдсэн аж. Гэвч 1783, 1785 оны Японы газрын зурагт энэ арлуудыг Хятадын газар нутаг гэж тодорхойлсноос гадна 600 жилийн өмнө хятадын эзэнт гүрний эзэмшил байсан гэжээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.