Гэр бүлийн тухай хуульд ямар өөрчлөлт орох вэ
Жилд хорь гаруй мянган хос гэрлэлтээ бүртгүүлж, гурван мянга гаруй нь гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байгаа тоог гаргажээ. Гэрлэлтээ цуцлуулсан нийт хосын 58.6 хувь нь 10-аас дээш жил, 21.2 хувь нь 7-9 жил, 13.6 хувь нь 4-6 жил, 6.3 хувь нь 1-3 жил, 0.3 хувь нь нэг хүртэл жил хамт амьдарч байсан байна.
 
Гэрлэлт цуцлалтын шалтгаанд хөдөлмөр эрхлэлт, санхүүтэй холбоотой шалтгаанаас гадна үзэл бодлын зөрчил, үл ойлголцол,  хардалт зэрэг гэр бүлийн гишүүдийн хэвийн бус харилцаанаас үүдэлтэй шалтгаан орж байна. Иймээс иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн харилцааны нарийн төвөгтэй асуудлыг шийдэхэд төрийн оновчтой зохицуулалтыг хийж, үйлчилгээг гэр бүлд хүргэх шаардлага байгааг  харуулж байгаа. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн хавар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан юм. Хуулийн төслийн намрын чуулганаар хэлэлцэхээр жагсаалтад оруулсан байна.
 
Сүүлийн жилүүдэд хийгдсэн хууль эрх зүйн шинэчлэл, гэр бүл, нийгмийн амьдралд гарсан өөрчлөлт, хандлагад нийцүүлэн гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа дээр дурдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулсан байна.
 
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж баталснаар дараах үр дүнд хүрнэ гэж үзэж байна:
 
1.   Гэр бүлийн тогтвортой амьдралыг төрөөс дэмжих эдийн засаг, эрх зүй, нийгэм, сэтгэл зүйн орчин бүрдэнэ.
 
2.   Гэр бүл төрийн хамгаалалтад байх, гэр бүлд суурилсан хөгжил, хамгааллын бодлого хэрэгжих, төрийн үйлчилгээ гэр бүлд хүрэх бодит нөхцөл бүрдэнэ;
 
3.   Гэр бүлийн харилцааны олон талт, түвэгтэй асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулснаар гэр бүлийн гишүүдийн эрх үүрэг, хууль ёсны ашиг сонирхол тэнцвэртэй хангагдана;
 
4.   Гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл цуцлалт буурч, хүүхэд гэртээ таатай амьдарч, гэр бүлд жендэрийн тэгш байдал, хүүхдийн эрх, хамгаалал хангагдана.
 
Хуулийн төсөл нь нийт 10 бүлэг, 102 зүйлтэй бөгөөд 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуульд үндсэн асуудлаар 2 бүлэг, 26 зүйл шинээр, хуулийн 80 гаруй хувьд нь нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга орсон байна.
 
П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-09-18 09:39:59
    Ger buliin gishuudiin tegsh erh zorchigdsoor b.a Ylanguya arhichdiig,huchirhiilegchidiig,ajilguichuudees bolj saldag.Huuhdiinhee ayulgui b.l toloo saldag.
    67.81.189.74
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-09-17 16:14:25
    yamarch hereggui huuli gadaadad garaad banzaldaad teneed alga bolchihson nuhduudees salah gej zovno irehgui bol salj boldoggui arai gej olj avaad salaad huuhdii...
    64.119.19.109
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-09-17 01:11:20
    ene huuliig mash changa bolgoh heregtei ger buliin gaduurh haritsaag zogsooh huuhed unchiruh estegt togtooh huuliig sain bolgoh heregtei bna huuhduud ih etseggu...
    43.242.242.140
    Мэдэгдсэн Хариулах