УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулах Захирамж гаргалаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Ажлын хэсэг байгуулах тухай” 191 тоот захирамж гаргалаа.
Захирамжаар УИХ-ын 73 дугаар тогтоол (Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай) батлагдсантай холбогдуулан Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, зардал, зохион байгуулалтын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон улс төрийн намуудтай зөвшилцөж, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулав.

Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ахалж, гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан,  УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун,  УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт,  УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн,  УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Жавхлан нар багтсан бөгөөд Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Ж.Бямбадулам ажиллах юм.

Захирамжаар УИХ-ын гишүүд 2019.09.23-ны өдрийг хүртэл тойрогтоо ажиллаж, Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг чиглэл болгожээ.

Энэ хугацаанд УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүдийг хуралдуулахыг Байнгын хороодын дарга нар болон УИХ-ын Тамгын газарт даалгасан байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүдийн гадаад, дотоод томилолтыг түр хязгаарлаад байсан 184 дүгээр захирамжийг хүчингүй болгов.


  
  
  
 
 
,  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-09-17 00:58:43
    нэг месен монгол улс бие даасан тусгаар улс айж чадахуу эсвэл хятадад агаар орох уу гээд асуучихаач еренхийлегчеесее эхлээд хятадад дагаар оръе л гэх байх
    203.91.115.43
    Мэдэгдсэн Хариулах